Google-ээс хайлт хийх зөвлөмж
Интернет бол өнөө үед бидэнд байгаа хамгийн том боломж. Үүнийг зөв ашиглавал толь, сурах бичиг, ТВ, сонин, хөгжим гээд бүх л зүйл чинь болж чадна.
Тэр ч байтугай чиний гэрийн даалгаврыг ч хийж өгч чаддаг. Гэхдээ энд интернет гэдэг шидтэн байгаа юм биш. Дэлхийн өнцөг булан бүрээс хоорондоо сүлжээгээр холбогдсон компьютерүүд байгаа хэрэг, үүний цаана мэдээж хүн байгаа.
Интернетийн тэр агуу том мэдээллийн санг дэлхийн өнцөг булан бүрт байгаа интернет хэрэглэгчид бүрдүүлсэн байдаг.
Мэдээллийн сангийн нөөцийг нь далайтай зүйрлэвэл бид хэрэгтэй мэдээллээ интернетээс олж авах нь загасчлахтай утга нэг болох агаад загас сайн барьж сурах хэрэг гарна.
Сайн загасчинд сайн уурга дэгээ хэрэгтэй. Тэгвэл танд Google гэдэг уургыг санал болгоё. Энэ бол маш сайн уурга. Гэхдээ зөв хэрэглэж чадвал...
Та өөрт хэрэгтэй мэдээллээ хэрхэн хайдаг вэ?
Мэдээж хэрэг хамгийн анхны алхам бол browser-ийнхоо хаяг дээр www.google.com гэж бичиж хайлтын систем рүүгээ ордог. Тэгээд хайх зүйлээ бичээд ENTER дардаг.
Тэгвэл тэр хайх утгуудаа хэрхэн оруулах вэ?
Зөвлөмжөө хамгийн энгийн амархнаас нь гүнзгий түвшин рүү хүндрэх зарчмаар бэлдэнэ.
Хамгийн амархан нь мэдээж хайх үгээ оруулаад л болоо. Үүнийг хүн бүр мэддэг учраас илүүц нуршаад яахав.
Жишээлбэл та "Аватар" киног шууд үзэхээр хайж байгаа бол түүнийгээ бичихэд маш олон үр дүн гарч бүгд төлбөртэй, эсвэл хаана юу нь байгаа нь мэдэгдэхгүй.
Зорилгодоо хүрч чадсангүй юу.
Тэгвэл дараагийн түвшин рүү орцгооё.
1. Тусгай түлхүүр тэмдэгтүүдийг ашиглах. Үүнд хэд хэдэн тэмдэгт бий.
“+” тэмдэг, үүнийг ашигласнаар заавал байх ёстой утгыг агуулна. Жишээ нь “Harry Potter +3” гэж бичвэл гуравдугаар ангийг нь хайна.
“-“ тэмдэг дээрх нэмэх тэмдгийн эсрэг утгатай ба энэ үг байх ёсгүй гэсэн утгыг агуулна.
“~” тэмдэг, үүнийг ашиглан ижил утгатай үгнүүдээр нь хайна. Та ямар нэгэн юм хайхыг хүссэн боловч тэр үгнийхээ утгыг нь мэдэхгүй байгаа үед илүү тохиромжтой.
“ОR” тэмдэг, үүнийг Boolean төрлийн үйлдэл гэдэг.
Ихэнх тохиолдолд I гэж бичдэг.Амьдрал дээр "бол", "эсвэл" гэсэн утгатай. Жишээ нь Лондон юм уу Парис хотод амралтын газар хайж байгаа бол "vacation London OR paris" гэж хайх хэрэгтэй.
Тооны интервал оруулах: Та ямар нэгэн тооны заагаар хайх боломжтой. Бичихдээ дээд доод хязгаарын дунд 2 цэгтэйгээр бичих хэрэгтэй. Жишээ нь "XBOX 360 $250..$300" гэж хайвал танд 250-300 долларын үнэтэй ХВОХ олдох болно.
2. Тусгай үгнүүд ашиглах
"INTITLE" Энэ бол маш чухал түлхүүр үг. Тухайн хуудасны нэршил буюу title-д байх үгээр хайдаг. Хамгийн түгээмэл ашиглагддаг.
Та уг түлхүүр үгийг ашигласнаар ямар нэгэн файлыг шууд татахаар олж авч чадна. Жишээлбэл ямар нэгэн дууг шууд татахаар хайя гэвэл "?intitle:index.of? mp3 (хамтлаг болон дууны нэр)" гэж хайвал та хүссэн дуугаа хайж олох боломжтой.
Жишээ нь: MC Sniper хамтлагын "Gloomy Sunday" хэмээх дууг хайх хэрэг гарвал "?intitle:index.of? mp3 MC Sniper Gloomy Sunday гэж бичээд л хүссэн үедээ шууд татахаар олж авч болно.
"INURL" URL буюу тухайн хуудас байрлаж буй интернет хаягыг нь тодорхойлж өгөх. Жишээ нь "inurl:andromeda" гэвэл url-д нь andromeda гэсэн үг орсон бүх сайтыг олно.
Define: гэсэн комманд нь тухайн үгний олон хэл дээрх тодорхойлолт буюу тайлбарыг гаргаж ирнэ. Vvнийг словарь болон шинжлэх ухааны тайлбар толь ашиглалгvйгээр тухайн vгний олон хэлний тайлбарыг олоход ашиглана.
Жишээлбэл: Define:USA товчилсон vгний Англи, Испани, Итали, Португали гэх мэт олон хэлээрх тодорхойлолтыг vзэж болно.
Filetype: Энэхүү командыг єєрийн хүссэн єргєтгєлтєй файл, баримт хайхад хэрэглэнэ. Єргєн хэрэглэдэг MS Office-ийн Word ".doc", Excel ".xls" Powerpoint ".ppt" єргєтгєл, Adobe Acrobat Reader ".pdf гэх мэт тєрєл бvрийн файлыг хайж болох юм.
Жишээлбэл: дипломын ажил filetype:doc гээд бичихэд тєрєл бүрийн сэдвээр MS Word дээр хийгдсэн дипломын ажлууд гарч ирнэ.
Site: комманд нь хайлтаа ямар єргєтгєлтэй сайтуудаас хайхыг тодорхойлно. Монголын сайт ".mn", боловсролын сайтуудаас хайх ".edu.mn", ".edu" гэх мэтээр хайх бєгєєд хайлтынхаа хvрээг хумьж оновчтой хайлт хийхэд тусална.
Жишээлбэл: American college site:edu Хайлтын vр дvнд зєвхєн АНУ-ын боловсролын ".edu" єргєтгєлтэй коллежийн сайтуудыг харуулна.
In коммандын тусламжтай єєр нэгж хэмжээсүүдийг хооронд нь шилжүүлэн гаргаж болдог. Жишээлбэл: 3 miles in km Маилын хэмжээсийг километрт шилжvvлэх. 23 USD in Euros, 130 lbs in kg, 98.6 Fahrenheit in Celsius, 1 year in seconds гэх мэт.
Хайлтын системийн коммандын талаар дэлгэрэнгvй мэдээллийг http://www.googleguide.com/advanced_operators.html вэб хуудаснаас авч болно. Дээрх командуудыг зєвхєн Google, Yahoo үйлчилгээгээр хязгаарлахгүйгээр бусад хайлтын системvvдэд ашиглаж болдог.
Мөн тооны нэмэх хасахаас эхлээд функцүүд ашиглан тоо бодож болдог.
http://www.googleguide.com/help/calculator.html хэсгээс хайлтын системд хийж болох тооны vйлдлийн талаарх мэдээллийг аваарай.
http://independence.bblog.mn

Commentaires
Enregistrer un commentaire