Хэрхэн баян болох вэ?


Хүссэн хэмжээгээрээ баян болох нь боломжгүй зүйл бишээ. Баян чинээлэг амьдрах олон арга зам байдаг ч гол нь хүний хандлага бүхнийг шийддэг ажээ. Баян болох хамгийн эхний алхам бол бодол санаагаа өөрчлөх юм. Баян болохын тулд баян хүн шиг сэтгэж, хандаж сурах хэрэгтэй. Жишээ нь баян хүн мөнгөө яаж өсгөх вэ гэж боддог байхад, харин ядуу хүн олсон мөнгөө юунд зарцуулах талаар л боддог гэнэ.

Үүнээс гадна амьдралдаа баян чинээлэг, сэтгэл хангалуун амьдрах гол алхамуудыг танд хүргэе.
Юуны өмнө таныг амжилт бүтээл, нэр хүнд, эд баялаг өөд хөтөлж чадах хамгийн гол зүйлд хөрөнгө оруул – Энэ бол таны мэдлэг боловсрол, оюун санаа, эрүүл мэнд юм.

1. Сурч буй сургуульдаа сайн сурах – Мэргэжилээ сонгохдоо ирээдүйд санхүүгээр өсөн дэвжих боломжтой мэргэжил сонгох нь зүйтэй. Дараа нь харин та сурч буй зүйлдээ сэтгэл, цаг хөдөлмөрөө харамгүй зарцуулж дээд хэмжээнд хүртэл сайн сурах нь ирээдүйдээ асар их хөрөнгө оруулж буй хэрэг юм.

2. Эдийн засгийн үндсэн мэдлэгтэй болох – Хөрөнгө оруулалтын стратеги, хэлбэр, үр ашгийн талаар ерөнхий мэдлэгтэй болох хэрэгтэй. Мөн санхүүгийн аливаа эрсдэлийг тооцоолж сурах нь чухал.

3. Өөрийгөө бүхий л салбарт хөгжүүлэх – Үндсэн мэргэжлээ цаг үргэлж дээшлүүлж, мөн санхүү, удирдлага, нийгэм болон амьдралын ерөнхий мэдлэг, ур чадварыг эзэмшихэд хүчээ дайчилснаараа та хэзээ ч алдахгүй. Харин ч ирээдүйд таныг эд баялагийн оргилд хүргэх болно.

4. Хараа болон зорилгоо тодорхойл – Та яагаад баян болохыг хүсч байна вэ? Яаж баян болох вэ? Үүн дээр тань тулгуурласан зорилгууд байх хэрэгтэй. Зорилгоо тодорхойлохгүйгээр та юу ч хийж чадахгүй.

5. Эрүүл биед саруул ухаан оршино – Та баян болохын тулд эрүүл байх хэрэгтэй. Аз жаргалтай амьдрахын тулд эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байвал сайн ажиллаж, ихийг бүтээж чадна. Мөн илүү зарлага ч гаргах шаардлагагүй байх болно. Тиймээс эрүүл мэнддээ хөрөнгө оруулахаас хэзээ ч бүү татгалзаарай. Эрүүл хооллож, эрдэс витаминаар өөрийгөө тэтгэж, хүний биед хортой буруу зуршлуудаа ч мөн орхиорой.

Хөрөнгө оруулж эхэл!

1. Хөрөнгө оруулж эхлэхийн тулд их мөнгөтэй байх шаардлагагүй. Энгийн хувьцаа худалдан авч эхэлж болно. Эсвэл өндөр хүүтэй хугацаатай хадгаламжийн хэлбэрийг ч мөн сонгож болно. Арай их мөнгөтэй болсныхоо дараа үл хөдлөх хөрөнгө худалдан авах гээд хөрөнгө оруулах боломж бидэнд хангалттай байна.

2. Өртэй бол өрөө төлж дуусгах. Өргүй хүн баян гэдэг шүү дээ. Тиймээс өргүй байна гэдэг маш том хөрөнгө оруулалт юм. Ямарч зээлийн төлбөргүй байснаараа та илүү том зүйлд хөрөнгө оруулах боломжтой болно.

3. 10 жил нэг л мэдэхэд ард хоцорчихсон байдаг шүү дээ. Та мөнгөө өнөөдрөөс эхлээд хадгалж эхлэх нь эхлэхгүй байснаас дээр. Жишээ нь та сар бүр цалингаасаа 20000 төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй хугацаатай хадгаламжинд хийж заншсанаар 10 жилийн дараа дансандаа 24563000 төгрөгтэй болсон байх болно. Тэгвэл сар бүр 50000 төгрөгийг хугацаатай хадгаламжиндаа хийж байвал 10 жилийн дараа дансандаа 61410000 төгрөгтэй болсон байх болно. Гэтэл 50000 төгрөгийг бид нэг дэлгүүр гарахдаа үрдэг шүү дээ.

Өөрийн бизнесээ эхэл!

1. Ер нь бол ажилтан байхаас ажил олгогч байх нь хамаагүй дээр шүү дээ. Та цаг болон мөнгөө зохицуулж сурсан бол одоо бизнесийн талаар сурах л үлджээ. Амжилттай бизнес эрхэлж буй хүмүүс болон мэргэжлийн зөвлөгч нараас тусламж зөвөлгөө ав. Юунаас эхэлж, ямар бизнес хийхээ сайтар бод. Заавал том зүйлээс эхлэх албагүй. Та өнөөдөр жижигхэн цайны газар ажиллуулж эхэлснээрээ хэдэн жилийн дараа салбар ресторонууд бүхий сүлжээ хоолны газартай болохын эхлэл ч байж болох юм. Ихэнх бизнесүүд эхнийхээ жилд дампуурч дуусдаг нь үнэн. Тиймээс сэтгэлийн хөдлөлөөр биш тун нарийн бодож байж хийх хэрэгтэй.

2. Дэлхийн баячуудын ихэнх нь эрсдэлээс айдаггүй бизнес эрхлэгчид л байдаг юм шүү дээ. Харин цөөхөн хувь нь урлагийн од болон өв залгамжлагчид байдаг.

3. Та одоогоор ямар нэгэн ажил эрхэлж кариэрээ өсгөх бодолтой байгаа бол бизнесээ хагас цагаар хийж болно. Жишээ нь, үл хөдлөх хөрөнгө худалдан авч түрээслэх гэх мэт таниас нэг их цаг хүч шаардахгүй бизнесээр эхэлж болох юм.

Хүн амьдралаас юу хүлээнэ тэрийгээ л авдаг. Эцэст нь хэлэхэд та өөртөө итгэж, өөдрөг, мөрөөдөлдөө үнэнч байж чадвал хүрж чадахгүй оргил гэж байхгүй гэдгийг хэзээ ч бүү мартаарай.
tsahim.net

Commentaires

Articles les plus consultés