Ажилд орох ярилцлаганд таны гаргадаг нийтлэг алдаанууд

Анхны ярилцлага нь таны ирээдүйн ажил амжилтын эхлэл болдог. Яаж хэрхэн зөв өөрийгөө илэрхийлж чадахаас шалтгаалж удирдлагад чинь таны тухай сайн болон муу сэтгэгдэл үлдэх болно.

Танд асуулт тавиж буй боловсон хүчинтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж өөрийгөө зөв талаас таниулах нь зөвхөн ажилд орохын тулд хэт өөрийгөө магтах , хийж дийлэхгүй бүхнээ амлах зэрэг худлаа ярихаас илүү үнэлэлт авах магадлалтай байдаг. Гэвч энэ нь бүх зүйлээ нэг нэгэнгүй тооч гэсэн үг бишээ.

Ярилцлагын явцад танаас шууд асуух боломжгүй зарим асуултыг тойруу замаар асууж мэдэхийг ажил олгогч нар хичээдэг. Ж:нь ямар ч боловсон хүчин танаас “ Та жирэмсэн үү” гэж асуухгүй. Харин тойруу замаар “ Та нөхөртөй юу”, “ Ойрын үед гэр бүлдээ ямар төлөвгөөтэй байна вэ?”, “ Та хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ?” гэх зэрэг асуултуудыг тавидаг. Ийм аазны тор шиг сүлжилдсэн олон тойруу асуултанд та бүдэрч алдаа гаргаж болзошгүй.

Нэгдүгээр алдаа. Илэн далангүй байх. Таны бага насны хүүхдийнхээ ямар эгдүүтэй хөөрхөн салахын аргагүй тухай юмуу нөхөртэй хичнээн хайртай болох нөхөр чинь хүүхэдтэй болохыг хүсдэг зэрэг яриа чинь таныг хувь хүн талаас нь сайнаар харуулах боловч хасах үнэлгээ болно.
Ямарч албан газрын боловсон хүчин удахгүй хүүхэд гаргаад амралт авах хүнийг ажилд авахгүй нь ойлгомжтой.
Хоёрдугаар алдаа. Үгүйсгэх. Та хүүхэдтэй болохгүй гэж үгүйсгэх нэгдүгээрт бодит биш хоёрдугаарт хүн чанаргүй хүйтэн сэтгэлтэй болгож харагдуулна. Ялангуяа ярилцлага хийж буй хүн чинь эрэгтэй хүн бол тэд бүгд эмэгтэйчүүдийг хуучинсаг үзлээр харж байдаг. Тиймээс таныг ойрын 10-15 жил хүүхэдтэй болох төлөвлөгөөгүй гэх юм бол зүгээр л итгэхгүй.

Зөвөлгөө. Хэрвээ та ойрын жилд хүүхэд гаргахаар төлөвлөсөн байсан ч гэсэн хариулахдаа гэр бүлээрээ ярилцаад 4-5 жилийн дараа төрөх бодолтой гэж хариул. Жилийн дараа та жирэмсэн болсон байсан ч таныг буруутгах ямар ч үндэс байхгүй.
Магадгүй та өмнөх ажлаасаа бүтэлгүй байдлаар халагдсан байж болно. Энэ тухайгаа ярилцлагандаа дурдвал та амиа хорлолоо гэсэн үг. Таны буруугүй байсанд боловсон хүчин чинь итгэсэн ч гэсэн. Таныг найдваргүй бөгөөд бүтэлгүй хүн гэж хүлээн авах болно.
Мөн таны хувийн амьдралтай холбоотой асуултуудыг тавьж магадгүй. Гэр бүлийн харилцаа, санхүүгийн байдал, эцэг эхийн талаар бас эхнэртэйгээ яагаад салсан ч тухай байж болно. Өөрийгөө зөв хүн талаас харуулахаас өөрөөр бүү хариулаарай. Аль болох тодорхой бус хариулт өгөөрөй. Сургуулийн жилүүдийн талаар нэг их санадаггүй, салсан эхнэр нөхрийн талаар одоо хүртэл сэтгэл зовиуртай байдаг тул дурсахгүйг хичээдэг гэх зэрэг тойм тодорхойгүй хариуг өг.

Хамгийн хүнд бөгөөд чухал асуулт бол намын харълалын тухай асуулт байж болно. Энэ тохиолдолд дараахь асуулт энэ нөхцөл байдалд огт тохиромжгүй асуулт болохыг элдгээр хэлээд хариулахыг татгалзах хэрэгтэй. Хэрвээ дарга чинь өөр намын хүн бол таныг хүйтэн байдлаар харах болно.

Эрүүл мэндийн талаархи асуулт. Хэрвээ таны орохыг хүсэж буй ажил чинь эрүүл мэндийн талаар онцгой шаардлага тавидаг бол та бүх зүйлийг үнэнээр хариулсан нь дээр.

Ингээд танд хэдэн зөвөлгөө өгье.
• Ярилцагчаасаа зарим зүйлийг нууж байгаа бол сэтгэл хөдлөлөө барь. Их чалчих нь өгөөш болно шүү. Асууснаас нь илүүг ярихгүй байхыг хичээ.
• Таныг шалгаж үзэх боломжгүй зүйл дээр багахан худлаа ярихад гэмгүй.
• Хэрвээ зарим мэдээллээ худлаа хэлсэн бол гадна талдаа ч итгэлтэй харагд. Хурдан итгэлтэй богино хариулт өг.
• Асуулт болгонд нь итгэлтэй давтсан хариулт өг яагаад гэвэл олон давтсан худал үг үнэн мэт болдог .Худал хэлсэндээ шаналж хүн чанараа зовоогоод хэрэггүй. Танд амлаж буй ажлын байр нь хэрэг дээрээ бас л хэлсэнтэйгээ тохирдоггүй шүү дээ.

Танд амжилт хүсье.

tsahim.net

Commentaires

Articles les plus consultés