Амьдралаа өөрчилөх хөгжилтэй аргууд

Нэг хэвийн амьдрал, нэг хэвийн үйлдэлээс залхах үе бидэнд олон тохиолддог. Амьдралын хэв маягаа өөрчилөхийг бид хүсэж байгаа боловч чухам юунаас эхлэхээ мэддэггүй.
Яг ийм асуудалд орсон хүмүүст энэ зөвлөгөөг бичиж байна. Ер нь ямар ч хүн дагаад үзвэл илүүдэхгүй болов уу.

Цаг ашиглалтаа өөрчил.


• Та утас, болоод компьютер ашиглах цагаа багасга. Харин түүнийхээ оронд арай өөр зүйлсийг хийгээд үз.
• Орой болгон орондоо ороод та юу боддог вэ? Ихэнхдээ хэрэггүй зүйлс боддог гэвэл буруутахгүй л болов уу. Гэтэл түүний оронд орой болгон тухайн өдрөө юу хийж бүтээснээ бодож дүгнэж бай.

Инээмсэглэл


• Таныг юу инээлгэдэг болохыг дараагийн хэдэн өдрүүдэд нэг анзаараад үз. Бас өдөрт хэр их инээж байгаагаа анзаар.
• Аль болох их инээж, бусадтай хамт их хөгжилдөхийг хичээ. Эсвэл та байнга олон хүмүүсийн дунд байж, өөртөө цаг завыг бага зарцуулдаг бол аль болох ганцаараа байж, өөртөө их цагийг зарцуулах хэрэгтэй.

Амьдрал, Амьдралын хэв маяг


• Амьдралын хэв маяг гэдэг бол таны худалдан авч буй барааны брэндийн нэртэй холбоотой. Хэрвээ та үнэтэй машин унаж, үнэтэй байшинд амьдардаг бол энэ таны амьдралын хэв маяг. Хэрвээ та өөрт таарсан ажлаа хийж, олон нийттэй уулзаж, тэднээс хүндэтгэл хүлээдэг бол энэ бас таны амьдралын хэв маяг. Харин амьдрал гэдэг бол таны хувьд хамгийн чухал гэсэн зүйлрүүгээ татагдах, түүнийхээ төлөө зүтгэхийг хэлдэг. Тэгэхээр та амьдрал, амьдралын хэв маягаа сайн ялгаж салгах хэрэгтэй. Ингэснээр та хүмүүсийн юу бодож байгааг үл хайхран зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах болно.
• Өөрийнхөө хувьд юу хамгийн чухал байгааг олж мэд. Таныг юу баярлуулдаг вэ? Ямар үед таны сэтгэл хөдөлдөг вэ? Та ямар үед аз жаргалыг мэдэрдэг вэ? Зөвхөн түүнийхээ төлөө амьдраад үз.

Зөн совин


• Танд заримдаа гэнэт ямар нэг санаа орж ирэх тохиолдол байдаг уу? Эсвэл сонирхолтой зүүд зүүдэлдэг үү? Тэгвэл та дараагийн хэдэн сар зөн совингоо сайн сонс. Далд ухаан тань танд юу хэлэхийг хичээгээд байгааг мэдэх гээд оролдоод үз. Түүний дагуу амьдралаа явуулаад үз.
• Үүнийг ашиглаад хөгжилдөөд ав. Твгээр орой ямар кино гарахыг таагаад үз. Эсвэл танруу хэн нэгэн утасдвал хэн байж болохыг таа. Та өөрийн зөв совингоо хөгжүүлж болно шүү дээ.

Амьдралаа шинэчлэх


Аливаа шинэ зүйлийг эхлэхэд хуучин зүйлс дандаа саад болж байдаг. Тэгвэл хэрхэн шинэ зүйлсийг амьдралдаа бий болгох ёстой вэ?
• Таны эргэн тойронд ямар зүйлс танд саад хийгээд байна вэ? Тэдгээр зүйлсийн жагсаалтыг гарга. Тэгээд аль болох тэдгээр зүйлсийг өөрөөсөө холдуул.
• Харин хассан зүйлсийнхээ оронд шинэ зүйлсийг гаргаж ир. Тэгэж байж та жинхэнэ амьдралаа өөрчилж чадна.

Тархиндаа цэцэрлэг байгуул


Хүн ямар нэг зүйлийг бодох нь тархинд яг үр суулгаж байгаатай адил байдаг. Хүний амьдрал бодож сэтгэж байгаагаасаа ихээхэн шалтгаална гэдэг. Тэгэхээр бид цэцэрлэгчид л гэсэн үг. Бид сайхан зүйлсийг бодох тусам цэцэрлэг өнгө өнгийн цэцэгсээр дүүрэн байх болно.
• Та өөрийн оюун санааныхаа цэцэрлэгээ ямар байгааг нэг сайн ажиглаарай. Тэгээд муу санаа бодлуудаа зулгааж хаяад сайн бодол санааг суулга.

Та юу бодож байсан юм бол?


Өдөрт хүний тархинд 60000 бодол эргэлддэг. Харин хэд нь эерэг, хэд нь сөрөг байдаг бол?
• Аль болох сөрөг бодлуудыг өөрөөсөө авч хая. Сөрөг бодлуудаа эерэг бодлуудаар соль. Бодол үйлдлийг бий болгодог, үйлдэл үр дүнг бий болгодог.

Өнгөрсөн муу туршлагуудаа март.


Өнгөрсөн зүйлсийг өнгөрсөн хугацаанд орхиж сурах хэрэгтэй. Аливаа зүйлийг хийхэд гаргаж байсан алдаа, эвгүй байдалд орж байсан муу дурсамжууд санаанд орж, бидний үйлдэлийг хорьж эхэлдэг. Энэ болгонд бид боломжуудыг алдаж байдаг. Тиймээс өнгөрсөн зүйлсийг орхиод, одоо цагт л амьдарч сур. Тэгсэн цагт та амьдралаас боломжуудыг алдахаа болих болно.

Сэтгэлээ илчилж сурах
• Өөрийн талархаж явдаг хүмүүстээ боломж олдох бүрт талархал илэрхийл. Өдөр бүр хүмүүст хэлж байх үгсийн жагсаалтаа гаргах хэрэгтэй.
• Өдөр бүрийг баярлаж өнгөрүүл. Гэхдээ байнга цэнгэх биш, харин сэтгэлээрээ баярлаж байх хэрэгтэй.
tulhuur.com

Commentaires

Articles les plus consultés