Франчайзинг
Хэдэн жилийн өмнөөс л хүмүүс Франчайзингийн талаар өгүүлэлдэх болсон. Нэг ийм мэдээлэл оллоо. Тэгээд оруулчихлаа. Хэрэг болж магад.
Franchise-төр болон хаанаас онцгой эрх олгох гэсэн утгатай англи үг юм. Франчайз гэдэг нэр томъёо нь төдийлөн түгээмэл биш боловч түүний үйл ажиллагаа, илрэл нь дэлхий нийтэд түгээмэл болж байна. Түүний илрэлийн хамгийн өргөн тархсан хэлбэр бол түргэн хоолны ресторан, зочид буудал, гоо сайханы барааны жижиглэн худалдаалах дэлгүүрүүд юм. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний сайн хөгжсөн системийг ашиглах бизнесийн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Зах зээл дээр өндөр хөгжсөн оронд Франчайзаар дамжуулан худалдах бараа, үзүүлэх үйлчилгээ нь 1950-д оноос улам эрчимтэй хөгжсөн бөгөөд зарим орны жижиглэн худалдаалах үйлчилгээнд томоохон хувь эзэлж байна. Амеркийн Нэгдсэн Улс /АНУ/-д одоогийн байдлаар 1500-гаад франчайз олгогч, 600000 франчайз авагч 320000нэгжид 9 сая ажилчид ажиллаж, 950 миллиард долларын эргэлтийн хөрөнгөтэй байгаа нь жижиглэн худалдаалах дэлгүүрийн эргэлтийн хөрөнгийн 40 хувийг эзэлж байна. Тэгвэл Европт 8838 франчайз олгогч, 167432 франчайз авагч, 1,5 сая ажилчидтайгаар 160 миллиард долларын эргэлтийн хөрөнгөтэй байгаа нь жижиглэн худалдаалах үйлчилгээний 11 хувийг эзэлж байна.
Аж ахуйн үйл ажиллагаа олон төрөлтэй бөгөөд франчайз зөвхөн үүний нэг нь юм. Франчайз гэж юу болохыг илүү ойлгохын тулд зарим шинжээрээ адил боловч ялгаатай хоёр төрлийг авч үзэх болно. Үүнд нь жижиглэн худалдаалах үйлчилгээ болоод ердийн лицензийг авч үзэж болох юм. Жижиглэн худалдаалах үйл ажиллагаа нь гэрээний эрх зүйн зарчмын дагуу иргэний болоод худалдааны хуулийн уламжлалт зарчмаар хэрэгждэг.
Франчайзийг нэг эдгээд /франчайз олгогч/ тодорхой аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой хөгжүүлсэн бүхэл бүтэн цогц системийг нөгөө этгээдэд /франчайз авагч/ франчайз олгогчоос тодорхойлсон нөхцөлийн дагуу ашиглуулж, тодорхой төлбөр солилцож буй хэлбэр гэж тодорхойлж болох юм. Франчайз олгогчийн санаачилж бий болгосон үйл ажиллагаа стандартын дагуу франчайз авагч үргэлжлүүлэн ашиглаж, нөгөө талаас франчайз олгогч зөвлөгөө, дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэх байдлаар уг үйл ажиллагаа үргэлжилж байдаг. Ийм учраас франчайз бол франчайз олгогч зөвшөөрч, франчайз авагч ашиглах систем юм.
Франчайзлагдсан систем бол бараа худалдаалах, үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдах нэг ба хэд хэдэн барааны тэмдэг, хуулийн этгээдийн нэр, бүтээгдэхүүний загвар, шинэ бүтээл, зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлүүд ноу-хау, бизнесийн нууцад хамаарах оюуны өмчийн эрхийн нийлмэл систем юм.
Франчайзийн системийн гол цөм нь уг системийг ашиглах зөвшөөрлийг олгож буй явдал юм. Франчайз авагч өөрийн бизнесийн үйл ажиллагааг франчайз өгөгчийн хөгжүүлсэн системтэй холбогдуулан явуулж байгаа нь бас нэг ач холбогдол болно.
Жижиглэн худалдаалах хэлбэр нь ердийн нэг бараа худалдаалж буй хэлбэр бөгөөд энд лиценз өгөх шаардлага байдаггүй. Франчайзийн хэлбэр болоод ердийн лиценз нь нарийн ялгаатай юм. Франчайзийн хэлбэрийн хувьд бусдын барааны тэмдэгээр бараа борлуулж, үйлчилгээ үзүүлж байдаг учир өөрөө заавал үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах албагүй байдаг. Гэхдээ явцдаа үйлдвэрлэлийг явуулж бас болдог юм.
Ердийн лицензтэй харьцуулахад франчайз авагчийн ололт амжилт нь франчайз өгөгчийн ашиг орлого ихтэй системийг хөгжүүлэх, системийг хэрэгжүүлэхэд франчайз үйлчлэх нийт хугацааны туршид франчайз авагч талын холбогдох мэргэжилтэнийг сургаж дадлагажуулах, системийг дэмжин урамшуулах, франчайз авагчийг зөвлөж дэмжих чадвар, хүчин чармайлтаас ихээхэн шалтгаалдаг.
Франчайзийн төрөл, хэлбэр
Франчайз нь маш олон төрөл хэлбэртэй байдаг бөгөөд олон төрөл хэлбэрийн тархалт нь франчайзын системийг бүхэлд нь өөрчлөгдөхөд хүргэж байна.
Франчайзийг хэрэгжүүлж буй чиг үүргээр нь 3 ангилдаг. Үүнд:
Боловсруулах
Хуваарилах
Үйлчилгээний
Олон янзын франчайзаас сонголт хийж хэрэгжүүлэх нь франчайз өгөгч, авагч талуудын бодит боломж, франчайзын ерөнхий шинжээс нилээд хамаардаг. Үүнд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг.
Франчайз өгөгчийн франчайз өгч байгаа шалтгаан
Франчайз өгөгчийн нөөц бололцоо
Мастер франчайзын болоод франчайзыг хөгжүүлэх хүчин чадал, боломж
Зах зээлийн бодит байдал гэх мэт.
Франчайз өргөжүүлэх гэрээ нь хэд хэдэн нэгж нээж үйл ажиллагаа явуулж буй франчайз авагчтай шууд харилцахтай нягт холбоотой хэрэгждэг. Франчайз авагч тал үйл ажиллагаагаа явуулж буй нутаг дэвсгэрийн хүрээг өргөтгөх, франчайз хэрэгжүүлэх нэгжийн тоог нэмэгдүүлэх шаардлагтай болдог.
Худалдааны маркийг дамжуулах гэрээнд үндэслэн Франчайзийг ашиглан дэлхийн олон улс оронд олон төрлийн барааг борлуулж байна. Худалдагч нь худалдан авагчид зөвхөн худалдааны маркийг ашиглах эрх шилжүүлээд зогсохгүй бизнесийн үйл ажиллагаанд байнга тусламж үзүүлж байдаг. Энэ тусламж нь техникийн үйлчилгээ, боловсон хүчнийг бэлтгэх ба мэргэжлийг дээшлүүлэх, байгууллагын тодорхой хэсгийг удирдах зэрэг чиглэлээр хэрэгжиж байдаг.
Франчайзингийн иж бүрдэл нь бүтээгдэхүүний стандарт ба чанарын хяналт хийх боломжийг байгууллагын удирдлагад олгох, делирийн бүрэн хангамжийг урьдчилан тодорхойлох зэрэг онцлогтой юм. Франчайзийн түүхээс үзэхэд 19-р зуунд АНУ-д Франчайзингийн фирмүүд өсөхийн зэрэгцээ гадаадын фирмүүд ч Франчайзингийг өргөн ашиглах болсон юм.
Франчайзингийн үйл ажиллагааны хүрээ нь рестораны бизнес, хүнсний бүтээгдэхүүн, автомашины худалдаа, согтууруулах биш ундааны худалдааг бүхэлд нь хамарч байна. Франчайз нь дэлхий даяар маш хурдан өргөжин тархаж байна. Худалдааны хэд хэдэн цэгийг орон нутгийн худалдан авах чадвар бүхий бүс нутгуудад нээн ажиллуулахад зар сурталчилгаа маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь Макдоналдс юм. Макдоналдс нь 1997 онд 2110 шинэ ресторан нээж ажиллуулсанаар цэвэр орлого нь 8-н хувиар өссөн юм.
Франчайзийн үйл ажиллагааг зохицуулах бие даасан хууль байхгүй ч энэхүү тогтолцоо нь эрх зүйн ерөнхий орчинд, тухайлбал худалдааны хууль, барааны тэмдэгийн тухай хууль, оюуны өмчийн бусад хууль тогтоомж, эрүүгийн хууль зэрэгт захирагддаг байна. Европын орнуудад түгээмэл үйлчилдэг ёс зүйн код нь Франчайзийн үйл ажиллагаанд оролцож буй ихэнх байгууллага. хувь хүмүүсийн лавлагааны голлох материал болохын хамт энэ асуудалтай холбогдох маргааны шүүхээр шийдвэрлэх тохиолдолд ашиглагддаг байна.
Франчайзийн үйл ажиллагаа гэдэг нь хууль зүйн болон санхүүгийн хувьд хараат бус, бие даасан бизнесийн этгээдүүд болох Франчайзийн гэрээг үүсгэгч ба түүнд нэгдэгч байгууллага, хүмүүсийн хооронд байгуулсан тодорхой хугацаанд үргэлжлэх нягт хамтын ажиллагаанд үндэслэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг худалдан борлуулах тогтолцоо юм.
Франчайзийн гэрээ
Франчайзийн гэрээнд нэгдэгч нь гэрээг санаачлагчидийн шууд ба шууд бус хэлбэрээр үзүүлсэн дэмжлэгийн хариуд түүний бараа болон үйлчилгээний тэмдэг, ноу-хау бизнесийн ба техникийн арга зүй, үйл ажиллагааны зарчим болон бусад аж үйлдвэрийн болон бусад оюуны өмчийг ашиглах эрх эдэлнэ.
Франчайзийн гэрээнд Франчайз өгөгчийн үүрэг нилээд чухал байдаг бөгөөд дараах байдлаар тогтоосон байна.
Франчайзийн сүлжээг үүсгэхээс өмнө буюу Франчайз өгөхөөс өмнө тодорхой хугацаанд нэгээс доошгүй туршилтын нэгж ажиллуулж, бизнесийн амжилттай үзэл баримтлалын дагуу үйл ажиллагаагаа эрхэлсэн байх.
Франчайзийн гэрээний гол зүйл болох бараа болон үйлчилгээний тэмдэг, бусад тодорхойлох хэв шинжүүдийг өмчлөх ба ашиглах хууль ёсны эрхтэй байх.
Гэрээний үргэлжлэх хугацаанд гэрээнд нэгдэгч буюу франчайз авагч этгээдийн боловсон хүчнийг сургах, бизнесийн ба техникийн туслалцааг байнга үзүүлэх.
Франчайзийн гэрээнд нэгдэгч буюу Франчайз авагчийн үүрэг:
Франчайзийн үйл ажиллагааны өсөлт хөгжилтийг дэмжих, сүлжээний онцлог шинж, нэр хүндийг хамгаалахын төлөө хүчин чармайлт тавих
Сүлжээний менежментийг үр дүнтэй болгоход шаардлагатай үйл ажиллагааны ба санхүүгийн тайлан мэдээг үнэн зөвөөр гаргаж өгөх, ажлын байранд нэвтрэн орох, бүртгэл тэмдэглэлтэй танилцах боломжийг Франчайз өгөгчийн хүсэлтээр шаардлагатай үед нь түүнд болон төлөөлөгчид нь олгох
Франчайз өгөгчийн олгосон ноу-хауг гэрээний үргэлжлэх хугацаанд болон дуусгавар болсоны дараа гуравдагч этгээдээс нууцлах
Талуудын харилцан хүлээх үүрэг:
Бизнесийн хугацаанд талууд шударга ёсыг баримтална. Франчайз авагчийн зүгээс гэрээний заалтыг зөрчсөн тохиолдолд Франчайз өгөгч нь бичгээр мэдэгдэл өгөх буюу боломжтой нөхцөлд алдаагаа засах хугацааг олгох
Талууд альваа гомдол маргааны шийдвэрлэхдээ чин сэтгэлээсээ, бизнесийн нэр хүндийг харилцан хүндэтгэх замаар шударга, эрх тэгш хэлэлцээний аргыг хэрэглэх
Франчайзийн гэрээнд уг сүлжээний онцлог хэв шинж, нэр хүндийг хадгалах, Франчайз өгөгчийн үйлдвэрлэлийн болон оюуны өмчийн эрхийг хамгаалах асуудлаар Франчайзийн сүлжээний гишүүдийн ашиг сонирхолыг тусгасан байна. Энэ үйл ажиллагаатай холбоотой бүх гэрээ, хэлцлийг Франчайз авагчийн амьдарч буй орны албан ёсны хэлээр бичих буюу албан ёсны орчуулга хийлгэж, гарын үсэг зурсан гэрээг Франчайз авагчид хүргүүлэхийн зэрэгцээ талуудын үүрэг хариуцлага болон холбогдох бусад нөхцөлийг хоёрдмол утга санаагүйгээр тусгах шаардлагатай байна. Гэрээнд дараах заалтууд зайлшгүй тусгагдана.
Франчайз өгөгчийн эрх үүрэг
Франчайз авагчийн эрх үүрэг
Франчайз авагчид шилжүүлсэн эрх, онцгой эрх, хөнгөлөлт
Франчайз авагчаас төлөх төлбөр
Гэрээний үргэлжлэх хугацаа, Франчайзийн үйл ажиллагаанд нэгдэн орох зорилгоор хийсэн хөрөнгө оруулалтыг эргэн төлөгдөхөд хангалттай байх
Гэрээг сунгах үндэслэл
Франчайз авагчийн санаачлагаар Франчайзаа худалдах буюу шилжүүлэх, энэ тохиолдолд гэрээг Франчайз өгөгчийн санаачилгаар битүүмжлэх эрхийн талаархи заалт
Франчайз авагчийн онцлох тэмдэг, барааүйлчилгээний тэмдэг, дэлгүүрийн хаяг, уриа дуудлага болон бусад хэв шинжүүдийг ашиглах тухай заалт
Франчайзийн тогтолцоонд Франчайз өгөгчийн зүгээс өөрчлөлт хийх, шинэлэг арга нэвтрүүлэх эрх
Гэрээг цуцлах нөхцөлүүд
Гэрээг цуцласаны дараа Франчайз өгөгчийн буюу бусад өмчлөгчидийн мэдэлд буй оюуны болон бусад хөрөнгийг шилжүүлэх тухай заалт
Манай улсын иргэний шинэ хуулиар Франчайзийн гэрээг бусдын эзэмшил, ашиглалтанд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг гэсэн тусгай төрөлд оруулсан.
Франчайзийн гэрээ нь оюуны өмчийн эрхтэй зайлшгүй холбогддог бөгөөд энэ талаараа оюуны өмчийн салбарт ашиглагддаг ойролцоо төрлийн гэрээ, тухайлбал патентийн, барааны тэмдэгийн, бүтээгдэхүүний загварын лицензийн гэрээнүүдтэй зарим талаараа андуурагдаж болох юм.
Энэ гэрээг ихэнх тохиолдолд худалдаа, үйлчилгээний салбарт түлхүү ашигладаг олон улсын практик байдаг бөгөөд “Бүтээ, Удирд, Шилжүүл” гэсэн бизнесийн үйл ажиллагааны удирдлагын зарчимыг илэрхийлдэг гол жишээг Франчайз гэж үздэг ажээ. Өөрөөр хэлбэл зах зээл дээр нэгэнтээ бий болгосон нэр хүндээ бусдад ашиглуулан ашиг олох хамгийн оновчтой аргын нэг юм.
Манай улсын хувьд Макдоналдс-ийг оруулж ирсэнээр Франчайзийн гэрээ эхлэх биш, харин үндэсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгж, хувь хүмүүс нь өөрийн зах зээл дээр хэрэглэгчидэд нэгэнтээ танил болсон нэр, барааны тэмдэг, үйлчилгээний удирдлагын тогтолцоогоо энэ гэрээгээр дамжуулан шилжүүлж, нэмэлт хөрөнгө оруулалт шаардахгүйгээр бизнесийн ашгаа нэмэгдүүлэх хууль зүйн боломж бий болжээ.

banjig.net
Commentaires
Enregistrer un commentaire