Цагаан сараар хэлэх хэдхэн үг

Цагаан сар болох болоогүй ч гэсэн хэлэх үгээ бэлдээд тавчуул яасын. Яг цаг нь тулахаар хэлэх үг эрээд олдодгүй шүү дээ.

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй.
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй.
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан баяраа сайхан тэмдэглээрэй.
Ирж буй жилдээ аз жаргал, амжилт бүтээл дүүрэн байж
Хотол түмнээрээ сайхан шинэлээрэй.
ХVII жарны … жилийн мэндийг хүргэе
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Commentaires

Articles les plus consultés