Хэрхэн өр зээлгүйгээр хүссэнээ авах вэ?
Цалингаас цалингийн хооронд амьдарч, өр зээл үргэлжилсээр байна уу? Хэрхэн төсвийнхөө хүрээнд сэтгэл хангалуун зарцуулалт хийх вэ?
Алхам 1
1-р алхам бол бүх орлого, зарлагаа жагсаан бич. Эхлээд тогтмол байдаг орлого, зарлагаа тодорхой болгон бичээрэй.
Алхам 2
Бичсэн жагсаалтаас тань та юунд мөнгөө зарцуулж байгаа нь тодорхой харагдах болно. Магадгүй та ач холбогдолгүй жижиг сажиг зүйлсд их мөнгөө зарцуулснаас болоод хүссэн зүйлээ авч чадахгүй байж болох юм.
Алхам 3
Худалдаж авах чухал зүйлсээ төвөгшөөлгүй яг тодорхой бич. Мөн түүнд зарцуулагдах мөнгөний хэмжээ, хугацааг тодорхойл. Их далай дусал дуслаас бүтдэг шиг та цалингийнхаа өчүүхэн хэсгийг тогтмол хадгалснаар юу хүссэнээ тодорхой хугацаа зарцуулан авах боломжтой.
Алхам 4
Та зарцуулах мөнгөнөөсөө энэ сард хэмнэлт гаргасан бол худалдаж авах зүйлийнхээ хадгаламжинд нэмэлт болгон хий.
Хэрвээ та илүү их зарцуулалт хийх гээд байгаа бол бичсэн жагсаалтаа эргэн нэг хараарай. Шинэ хувцас авахынхаа оронд дараа сард хадгалсан мөнгөөрөө компьютер авах нь чухал гэдгийг өөртөө сануулах хэрэгтэй.
Бидний ихэнхи нь тогтмол яг хэдэн төгрөгний цалин авдаг, энэхүү цалингаа хэрхэн нэмэгдүүлэх, илүү идэвхи саначлагатай ажилласны урамшуулал авах боломж байгаа эсэхийг байн байн бодож эргэцүүлэх цаг өөрсдөдөө гаргадаггүй. Үүнээсээ болоод ч олон боломжуудыг харалгүй өнгөрөөж, стрессдэн суух нь цөөгүй.
Та өөрийнхөө амьдралд, ялангуяа мөнгө санхүүд цаг гарган заавал жагсаалт гаргаарай. Амжилт.
tsahim.net
Commentaires
Enregistrer un commentaire