Хэрэглэгчийн зах зээлийн үед хэрхэн борлуулалтаа нэмэгдүүлэх вэ?

Бизнесээ амжилттай явуулахын тулд өнөөгийн бизнесийн орчинг судлах зайлшгүй шаардлагтай. Өнөө үе бол хэрэглэгчид гудамжинд алхаж явахдаа хүртэл худалдан авалт хийж байдаг хэрэглэгчийн зах зээлийн үе мөн.

Иймээс таны бүтээгдэхүүн үргэлж хэрэгтэй хүмүүс байдаг. Мөн таны бүтээгдэхүүн огтхон ч хэрэггүй хүмүүс гэж байгаа. Сайн борлуулагчид бүтэгдэхүүн үргэлж хэрэгтэй хүмүүст анхаарал халамж тавьж огтхон ч хэрэггүй хүмүүст шинэ хэрэгцээг үүсгэж худалдан авч ч магадгүй үгүй ч байж магадагүй хэрэглэгчидтэй голлон ажилдаг. Өөрөөр хэлбэл 90 харилцагчийн 30 нь хэрэглэгч, 30 нь хэрэглэгч болохгүй хүмүүс үлдсэн 30 хэрэглэгч болж ч магадгүй харилцагч хэвээр үлдэж ч болох тийм хүмүүс байдаг. Тэдний хэрэглэгч болох уу? үгүй юу гэдэг борлуулалтын ажилтаны авьяас чадвараас ихээхэн шалтгаална.

Борлуулалт бол хэрэглэгчийг олох - хэрэглэгчтэй уулзах - хэрэглэгчийг мэдрэх -хэрэглэгчид нөлөөлөх - борлуулалт хийх - хэрэглэгчийг халамжлах – давтан борлуулах гэсэн нарийн процесс мөн. Эдгээрийн аль нэг шатыг алгасна гэж байхгүй бөгөөд багахан алдаа борлуулалтыг амжилтгүй болгодог.

Commentaires

Articles les plus consultés