Борлуулалтын нийтлэг 25 алдаа, тэдгээрээс зайлсхийх нь

Алдаа 1: Ажилдаа дурладаггүй байх
Шийдэл: Хэр их хүчин чармайлт гаргаж, цаг зарцуулж байгаа талаараа март. Ажлынхаа үр дүн, гарцын талаар бодож, түүнд төвлөр. Үргэлж үр дүнг анхаарч бай.

Асуудал 2: Худалдан авагчийг сонсохгүй байх
Шийдэл: Бизнесийн түншийнхээ яриаг хэзээ ч битгий тасал. Гол баримтуудаа ярихыг хичээж, асуудлыг орхи. Зөв мессеж өгөхөд л анхаар. Худалдан авагчид туслахаар байгаа гэсэн мессеж илгээ.

Алдаа 3: Худалдан авагчийн сэтгэлийг татаж, ойлгох
Шийдэл:
Өөрийгөө худалдан авагчтай уулзаж буй уулзалтын хамгийн гол хүн биш гэдгээ ойлго. Бүх нөхцөл байдлыг өөр хүмүүсийн нүдээр хар.

Алдаа 4: Худалдан авагчийг дайсан мэт бодох
Шийдэл:
Борлуулалтад хүнийг сөргөх, эсэргүүцэх маягаар бүү ханд. Харин бусад хүмүүс тантай хамтарч асуудлынхаа шийдлийг олох гэж байгаа гэж бод.

Алдаа 5: Анхаарлаа сарниулах
Шийдэл:
Анхаарал тань сарнихад худалдан авагчийн асуудлын шийдлийг олоход эргээд төвлөрдөг бай. Хүмүүсийн гаргасан сөрөг, эсэргүүцсэн үг, тайлбараар анхаарлаа бүү сарниул.

Алдаа 6: Тэмдэглэл хөтөлдөггүй байх
Шийдэл:
Худалдан авагчийн ярьсан бүхнийг бич. Ингэснээр та тухайн хүний ярьсан зүйлээс нэг ч зүйл алдаагүй гэдгээ батална. Мөн худалдан авагчид хэлж буй зүйлдээ нухацтай байгаарай гэдгийг сануулна.

Алдаа 7: Борлуулалтын дараа холбогддоггүй байх
Шийдэл: Борлуулалтын аль нэг шатанд баярлалаа гэсэн захиа, зурвас илгээдэг байх хэрэгтэй.

Алдаа 8: Өмнөх хэрэглэгчдээ зөнд нь орхих
Шийдэл: Өмнө нь харьцаж байсан худалдан авагчидтайгаа харилцаатай байж, тэд таны яаж ажилладаг, юу санал болгодгийг мэддэг гэдгийг сана. Тийм болохоор дараагийн удаа тэдэнд танай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэгтэй болоход хүргэхэд хялбархан байна.

Алдаа 9: Ажлын өдрөө үр дүнтэй төлөвлөж чаддаггүй байх
Шийдэл: Ажлын өдөр бүрээ төлөвлөж бай. Тэгээд гүйцэтгэлээ түүнтэйгээ тулгаж бай.

Алдаа 10: Өөрийнхөө сайн гэдгийг мэддэггүй
Шийдэл:
Худалдан авагчтай уулзахдаа та бол зоригтой, сайхан харагддаг, амжилттай хүн гэдгээ харуулах хэрэгтэй. Хүмүүс зөвхөн оюун ухаанаар тань үнэлнэ гэж бүү бод.

Алдаа 11: Борлуулалтын арга хэрэгслээ эмх цэгцгүй хэрэглэдэг байх
Шийдэл:
Борлуулалтын хэрэгслүүд буюу цүнх, дээж, жишээ, бусад материалуудаа эмх цэгцтэй байлга. Яагаад гэвэл эдгээр нь таны мэргэжлийн ур чадвар, дүр төрхийг илтгэнэ.

Алдаа 12: Худалдан авагчийн бодол санааг ойлгохгүй байх
Шийдэл: Худалдан авагчдад бодитоор тулгарч буй бэрхшээлийг ойлго. Тэгээд бүтээгдэхүүнийхээ ашиг тусыг онцол.

Алдаа 13: Хийж буй ажлаараа бахархдаггүй байх
Шийдэл:
Өөрийнхөө зардаг бүтээгдэхүүн, ажилладаг компаниараа бахарх. Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар дургүй зүйл байдаг ч бай эерэг тал дээр нь төвлөрч, юугаар талхаа олж иддэгээ хүмүүст ярь.

Алдаа 14: Хүмүүсийн санааг ойлгохын оронд ятгахыг оролдох
Шийдэл:
Буланд шахах тактик ашиглан борлуулалт хийх талаар март. Бүтээгдэхүүн, үйлчилгээ тань худалдан авагчийн асуудлыг яаж шийдэж, ямар хамаатай болохыг үзүүл.

Алдаа 15: Худалдан авагч мэдээлэлтэй байдгийг дутуу үнэлэх
Шийдэл:
Мэдээллийг зуучлагч маягаар ажиллаж, худалдан авагчтай хамтран асуудлыг нь олж, шийдлийг нь боловсруулахад анхаар.

Алдаа 16: Цаг үетэйгээ хөл нийлүүлж алхдаггүй байх
Шийдэл: Борлуулалтаа хаачихсан бол худалдан авагчтайгаа хөл нийлүүлэн алхаж, салбарын чиглэлийг мэдэж байхын тулд хэвлэл мэдээлэл сайн уншиж бай. Хэрэглэгчтэйгээ мэдээлэл хуваалцаж бай.

Алдаа 17: Борлуулалтын үйл явцыг хэт хурдан хийх
Шийдэл: Борлуулалтын орчлыг түргэтгэхийг бүү оролд. Худалдан авагчийн хэмнэлтэй тохируул. Хурд чухал биш. Цаг хугацаандаа байх нь чухал.

Алдаа 18: Хүмүүсийн баталагаа, нотолгоог үл тоомсорлох
Шийдэл:
Хүмүүсийн амжилтанд хүрсэн түүх ярьж, хүмүүсийн асуудлыг мэддэгээ харуул. Худалдан авагчийг одоо хэдийнэ байгаа хэрэглэгчээс асууж үзэхийг хүс.

Алдаа 19: Хэт даруу байх
Шийдэл: Танд бусдад тус болох мэдлэг чадвар бий. Тиймээс Худалдан авагчийг ивээн тэтгэгч биш, түнш гэж бод.

Алдаа 20: Баталгаатай зүйлд маанагтах
Шийдэл: Ирээдүйд хийж болох борлуулалтын талаар март. Өнөөдөр л олж болох худалдан авагчиддаа төвлөр.

Алдаа 21: Хүмүүсийн татгалзлыг өөрт хамаатай гэж хүлээн авах
Шийдэл:
Хүмүүсийн татгалзалтай учрахдаа өөртөө итгэлтэй бай

Алдаа 22: Үүрэг хариуцлага үүрэхгүй байх
Шийдэл: Хүмүүс үгүй гэсэн хариу өгвөл чухам юуг буруу хийснээ эргэн харж ойлгон, танилцуулгын явцад ямар алдаа гаргаснаа анзаар.

Алдаа 23: Худалдан авагч чухал гэдгийг ойлгохгүй байх
Шийдэл:
Худалдан авагчийг жинхэнэ хэрэглэгч болгох чадвараа сайжруул. Өдөр бүр шинэ хэрэглэгч олохын тулд ажилла.

Алдаа 24: Сөрөг зүйл дээр төвлөрөх
Шийдэл:
Хэрвээ саад бэрхшээл тулгарвал эерэг сэтгэлгээгээр хандаж, гомдоллох, уурлах зэрэг сөрөг зуршил гаргахаас зайлсхий.

Алдаа 25: Өрсөлдөөнт, чадварлаг уур амсьгал үзүүлэхгүй байх
Шийдэл: Борлуулалтын танилцуулга тань байлдаан тэмцэл биш. Гэвч худалдан авагч бүрийн төлөө тэмцдэг байх хэрэгтэй.

Lector.mn

Commentaires

Articles les plus consultés