БОДОХ ЦАГ

Ямар ажил хамгийн чухалд тооцогдох вэ? гэвэл “БОДОХ “. Амжилттай яваа бүх хүмүүс төвлөрөн бодох чадвартай байдаг. ТӨВЛӨРӨН БОДОХ НЬ МАШ ЧУХАЛ.
“Хамгийн их тэвчээр шаарддаг юм бол төвлөрөн бодох”- Thomas Edison

Сонгосон бодол дээрээ хэр зэрэг удаан төвлөрөн бодож чадна, төдий чинээ чанартай шийдвэр гарч ирнэ. Гаргасан шийдвэрээс шалтгаалж ямар үйлдэл алхам авах нь хамаарна. Ямар үйлдэл алхам авснаар ямар үр дүн гарах нь хамаарна. Гарсан үр дүнгээс таны амьдралын чанар харагдах болно. Энэ бүгд зөвхөн төвлөрөн бодохоос эхэлнэ. Техник технологи хүчирхсэн энэ цаг үед хүмүүс гэрээс гараад чихэндээ хөгжим сонсох, гэртээ ирээд диван дээр тухалж телевизийн шоу-нууд үзэх, компьютер дээр сууж нэтээр сэлгүүцэн хэсүүчлэх, байнгын утсаар дэмий чалчих, компьютер тоглоом тоглох г.м. хэрэггүй, үр ашиггүй зүйлүүдээр өөрсдийгөө завгүй болгож бодох цагийг огт өгдөггүй.
“Бодохын тулд тусгай цаг гаргах хэрэгтэй”-Peter Drucker

Өдөр бүр өөртөө тодорхой төвлөрөн бодох цагийг гаргаж байх хэрэгтэй. Цагийн хуваарь дээрээ бодох тусгай цаг (доод тал нь 20 мин) оруулаарай.

Заримдаа шийдвэр гаргасны дараагаар “жаахан бодох хугацаа байсан бол”, эсвэл “арай илүү бодсон бол арай ондоогоор хийх байсан” г.м.-ийн бодлууд орж ирж байсан удаа бий юу? Мэдээж байсан л байж таарна.

Тиймээс юу хийхээ 100% мэдээгүй тохиолдолд шийдвэр гаргах нь маш буруу. Ялангуяа мөнгө төгрөг болон хүмүүстэй холбогдолтой асуудлуудад шийдвэр гаргахаасаа өмнө заавал тунгаан бодох хэрэгтэй. Тунгаан бодсоноор чанартай шийдвэрийг гаргах болно.

Төвлөрөн бодох чадвараа хөгжүүлэх гол арга бол

1-рт: Ганцаараа байх ( solitary) цагийг өөртөө өдөр бүр 30-60 минут зарцуулах. Ганцаараа байх цаг гэхийн оронд “амгалан байх цаг” эсвэл “өөрийгөө тайтгаруулах цаг” гэж нэрлэж болно.
Төвлөрөн бодоход туслах хамгийн гол хэрэгсэл бол ганцаараа байх цагийг өөртөө тусгайлан гаргах хэрэгтэй.

Хэрвээ хувинтай усан дотор шавар хийвэл ус тэр дороо булингартаж хувингийн ёроол харагдахаа болино. Хэсэг хугацааны дараа бүх шавар хувингийн доор тунаж ус тунгалаг болдог. Үүний адил гав ганцаараа, чив чимээгүй, саад болох ямар ч юмгүй 25-30 минут суусны дараа ухаан санаа чинь төвлөрч, бодол чинь хурц болж, ямар ч асуудлыг зөвөөр шийдвэрлэх чадвартай болохоос гадна асуудал бэрхшээлээс хэрхэн гарах хариулт өөрийн эрхгүй гарч ирж, мөн яг ямар хүсэл эрмэзлэлтэй байгаагий чинь тодорхой болгож өгнө.

Ганцаараа байх цагийг өдөр бүр давтан хийснээр төвлөрөн бодох чадвар чинь хөгжинө. Яг юу хийх хариулт чинь ГАЙХАМШИГ МЭТ ЯЛГАРАН гарч ирнэ.
Хэрвээ ганцаараа байх цагийг өөртөө огт зориулж үзээгүй бол өнөөдөр өөртөө 25-30 минут (1 цаг байвал бүр сайн) тусгайлан гаргаарай. Мэдээж эхний хэдэн удаа төвлөрч өгөхгүй маш их тэвчээр шаардагдана. Олон удаа давтсаны дараа өдөр дутмын дадал зуршил болох бизээ. Оролдоод үзээрэй!

2-рт: Төвлөрөн бодох чадвараа хөгжүүлэх дараагийн арга бол ямар нэгэн асуудал, бэрхшээл, саад тотгор гарлаа гэж бодоход болсон бүх үйл явдлаа тодорхой нарийвчлан цаасан дээр бичих. Яг юу болов? Яав? Хэний буруу? Ямар шалтгаанаас үүсэв? г.м. бүгдийг бичих. Ингээд бичиж байх хугацаанд оновчтой санаа, хурц бодол тархинд бууж ирдэг.

3-рт: Төвлөрөн бодох чадвараа хөгжүүлэх бас нэг арга бол гадуур алхах. Гэхдээ алхаж байх үедээ мэдээж хөгжим сонсох, утсаар ярих зэрэг үйлдэл бүү хийгээрэй. Доод тал нь 30-60 минут алхаарай.
Амжилтанд хүрсэн бүх хүмүүс ТӨВЛӨРӨН БОДОХ чадварыг сайн хөгжүүлж чадсан байдаг юм.
“Чанартай шийдвэрийг Билиг оюунаар гаргана”-Аристотел
http://www.arvannegenjil.wordpress.com

Commentaires

Articles les plus consultés