Нэгний сэтгэгдэл

Насанд хүрсэн хүмүүс эхний үед 6-н зүйлд анхаарах хэрэгтэй. Би яаж ЭХЭЛЖ сурж байсанаа бичие. Хүүхдүүд бол өөрөөр сурдаг. Зөв унших дүрэм сурах, зөв бичих дүрэм, зөв сонсох дадлага, үгийн баялаг нэмэлт хамгийн чухал, эхний үед. Энглиш чини зөв унших дүрэмтэй шүү!! Дандаа өөрөөр бичээд өөрөөр дуудаад байдаггүй юм, ерөнхий дүрэм чиглэл байдаг ни сайхан шүү!!
1. Зөв уншиx дүрэм сурсан, үсгээ, үсгийн дуудлагаа, үсгүүдийн хоршил, гурвал, байрлалаас хамаарсан дуудлага сурсан. 1 сарийн хугацаанд анхан шатний монгол номноос өөрөө сурсан.Галиг, галигийн хэдхэн дүрэм тогтоосоноор үгийг зөв/зөвдүү хэхэ уншиж сурсан, эхний 1 сард, үсгээ, галигаа баруун солгойгүй танидаг болсон. Бүх үгийн утгийг ни мэдэхгүй ч яг амэрик хүн шиг хэлэхгүй юмаа гэхэд ойролцоо уншдаг болсон. Тэс хөндлөн буруу уншихаа болилоо гэсэн үг. Мэдээж толи бичиг харж эхэлсэн, толи бичиг бүхэн дээр хаалтан дотор тэр үгийн дуудлага, галигийг бичсэн байдагдаа. 1 сарийн хугацаанд чамд хэдэн ч үсэгтэй, ямар ч үг өгсөн чи цээжээрээ, толиноос харахгүй галигладаг боллоо гэсэн үг, яг толи дээр байгаа шиг, тэр дагуугаа дуудахад амэрик хүмүүс чамайг ойлгож эхэлнэ. Чи бас амэрик хүний яриаг сонсоод үгийн утгийг мэдэхгүй ч гэсэн цээжээр хэлсэн үсгүүдийг сонсож бичиж чадна гэсэн үг. Энэ бол маш том эхний алхам. Манайхан буруу уншаад л давхиад байдаг ш дээ. Эхэндээ. Энийг эхний 1 сард л сурчих хэрэгтэй, тэрнээс хойш бүх зүйл дардан байх болно.

2. Зөв бичгийн анхан шатний дүрэм сурсан. Ингээд эхлээд үгээ олигтой уншдаг боллоо, утгийг ни мэдэхгүй ч гэсэн. Тэгээд дүрэм рүү орсон, галиг тогтоож байхдаа үндсэн хэдэн дүрэм сурсан, одоо цаг өнгөрсөн цаг олон тоо гээл. Яг монгол хэл сурж байсан шигээ, эхлээд уншиж сурсан, дараа ни зөв бичих, өгүүлбэрзүйн гол дүрмүүд сурсан. 100-н анхан шатний дүрэмтэй нэг ном байдаг даа. Энэ ном энглишээр бичсэн ном, монголд хувилаад зардаг байсан, ягаан хавтастай гээд алдартай ном. Дүрмийн анхан, дунд, ахисан гээд 3-н цувралтай. Тус бүр 100 орчим дүрэм тайлбарласан, хуудасний нэг талд ни дүрмээ жишээтэй тайлбарласан, нөгөө талд ни биээ даан хийх дасгалтай. Эхний номийг ни өдөр бүр 3-н хуудас уншаад байсан. Ингээд 1 сарийн дотор эрэнхий дүрэмтэй, өөрөө өгүүлбэр зохиодог, асуулт тавидаг, өгүүлбэр бүтээдэг зүй тогтолийг ни ойлголоо гэсэн үг.

3. 3 дахи сараас ни эхлээд яг өөрийн мэргэжлийн хичээлийн номоо орчуулж уншдаг болсон. Толи бичиг миний ганц хани хэхэ. Эхлээд бүх үгийг толидоод, ном эрээн цоохор. Нэг бүлэг ийм байдлаар уншсаний дараа толигүй уншдаг болж эхэлсэн тэр номийг. Ингээд 1 сэмэстр монголд дуусахад 1 сурах бичиг энглишээр уншсан. Мэргэжлийн үгийн баялагтай болж эхэллээ гэсэн үг.

4. Бага багаар чихээ онгойлгож эхэлсэн, эхлээд дуу сонсож дууний үг бичиж эхэлсэн, тэгээд дараа ни янз бүрийн сонсох дасгал хийсэн, зам заах баруун зүүн гээд л. Сонсох дасгалууд хийж эхэлсэн.
5. 2 дахи сэмэстрт амэрик хүүхдүүд ирж хичээл заасан, тэднийг ойлгоод байнаа.

6. Тэгээд мэдээж тэлэвиз үзэж эхэлсэн.

7. 3 дахи сэмэстрээс ТОЭФЛ-д бэлтгэх номноос дасгал хийж эхэлсэн.

Одоо өдөр бүр 30 мин зориуд зарцуулж, ном орчуулдаг. Өдөр бүр тодорхой цаг зориуд зарцуулаад дасгал хийгээд, эсвэл мэдээлэл орчуулаад уншаад байхад ахиц гараад урамтай байдаг байж билээ..Нэг дор гэнэт ихийг сурна гэж байхгүй, тиймээс өөрийгөө хуурахгүй өдөр бүр бага багаар урагшлаарай, хүмүүс ээ. Эхлэн сурч байгаа насанд хүрсэн хүмүүст амжилт хүсиэ!!! Хамгийн эхний алхам, үсгээ цээхлэх, галиг галиг галиг!!!! 1 сарийн дотор энэний ард гарах хэрэгтэй. Дараа ни анхан шатний дүрэм дүрэм дүрэм, бас 2 дахи сардаа энэний ард гарах гээд үзэх хэрэгтэй. Тэгээд чи зөв дуудаж бна, зөв бичгийн дүрэм мэднэ, толи бичиг бна, өөр юу хэрэгтэй гэж??? Сонсоод, зохион бичээд, харилцаад байж дээ.

Commentaires

Articles les plus consultés