Ухааруулах ишлэлүүд

• Бүх хүнтэй эелдэг бай
Олон хүнтэй эвсэг бай
Харин цөөн хүнтэй л илэн далангүй бай

• Гэр бүл гэдэг нь чамд үргэлж үнэнч байдаг хүмүүсийн нэгдэл юм.

• Хүүхэдтэй зөөлөн харьц
Шийтгэл тэднийг харгис хатуу болгодог.
0-5 настайд хаантай харьцаж байгаа мэт
5-12 настайд боолтой харьцаж байгаа мэт
12-15 настайд сүүдэр мэт дагуул
15-18 настайд найз нөхөдтэй мэт харьц.
• Хорвоо бүх талаараа ав адилхан хоёр хүнийг хэзээ ч төрүүлдэггүй.
• Хүн өөрийгөө бодож шинжилж явах хэрэгтэй
Сэтгэл оюун хоёр тус тусдаа байдаг
Сэтгэлдээ дийлэгдвэл ялагдана
Оюундаа дийлэгдвэл ялна.

• Зорилгогүй хүн зорилготой хүний шавхрууг л иддэг.

• Өөрийнхөө нэр хүндийг гутаахгүйн тулд зарим доромжлолыг чимээгүйхэн залгичих нь дээр.

• Өөрийн үзэл бодол, байр суурь хамгаас үнэтэй өөрийн үзэл бодолгүй хүн аливаад автахдаа амархан , харамсах юм ихтэй амьдардаг.

• Олон жилийн бурууг хүн ганцхан хормын зуур ч гэнэт ойлгож болдог.

• Эхийн хайрыг тэнгэр гэвэл
Энэ орчлон алгын чинээ
Элгэн уургий нь хур гэвэл
Энгүй далай дуслын чинээ

• Үгийг онож хэлэх нь ямар ч бууны сумнаас хүчтэй.

• Ам алдагдал дагуулдаг
Чих ашиг авчирдаг

• Хүнийг өөтэй талаас нь дандаа битгий харж бай.

• Тодорхой хэмжээгээр нууцлаг зүйл үлдээх бий болгох нь хэрэгтэй юм.

• Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3-н зарчмыг мөрд.

• Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ.

• Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт.

• Аз жаргалыг ямар хүн амсах вэ гэвэл би аз жаргалтай байна гэж бодсон хүн л амсана. Аз жаргал гэдэг нь угаасаа л хүний сэтгэл санааны мэдрэмж юм . Би л сайхан байна гэж бодвол энэ нь миний аз жаргал.

• Зөрчилгүй амьдрал бол давсгүй хоолтой адил. Зөрчлийн эсрэг үйлдэл нь эвлэрэл юм . ” Эвлэвэл бүтнэ эрвэл олно” гэсэн сайхан үг зохицлыг ямагт санаж явууштай.

• Хэлэх хэлэхгүй үгийг хүнд хамаагүй битгий хэлж бай . Бодлоо хурааж, үгээ цэгнэж яваарай.

• Нэг голын усанд хүн дахин ордоггүйтэй адил өнгөрсөн үеэ олон удаа бүү нурш .
• Олон үеийн турш эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэн нэгнээс цэрвэсэн нууцалсан сэтгэлийн дотно харьцааг “ нууц амраг “ гэдэг.

• Эхийн хайр үрийнхээ төлөө мөнхөрдөг юм.

• Сэтгэл санааны тэвчээр муутай, ертөнцийг таних үзэл бодол төлөвшөөгүй хүмүүс өөрт оногдсон үйлийн үрээ давах чадвар мөхөсдөж, түүнийгээ өөрчлөх хүсэл зоригоосоо няцаж гүнзгий гутралд ордог юм.

• Өөдрөг үзэл хүнийг ямагт ариун сайхан хязгааргүй орон зай өөд хөтөлж аз жаргалыг эдлүүлдэг.

• Хамгийн гол нь хүн өөрөө итгэлтэй зориг төгөлдөр байх явдал юм. Хүний сул тал бол маш амархан сэтгэл алдарч , өчүүхэн зүйлд ч гуньж гутардаг. Амьд яваh, амьдрах гэдэг л хамгийн чухал аз заяа. Бусад нь юу ч биш, цаг хугацааны л юм гэдгийг ухаардаггүй. Өөдрөг санааны эсрэг үйлдэл бол гутранги сэтгэл юм л даа.

Commentaires

Articles les plus consultés