Үүрд хамт байгаач ээжээ

Эх хүн гэдэг энэ дэлхийн эхлэл юм.

Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл
Хээр талын хэнзхэн саргай би
Арвин дэлхийн ачлалт ээж таныгаа
Алганы толион дээр ургасан байж таарнаа

Өнгийн цэцгийг тансагхан гэвэл
Өргөн дэлхийг мартахын аргагүй
Өөрийн минь дүрийг нар шиг гэвэл ээжээ
Үлэмжийн гэрэл нь таных байж таарнаа

Дээд жаргалыг тандаа амлаагүй ч
Дэлгэр зун шиг насаараа ивээе
Тэнгэр шиг ачлал таных шүү ээжээ
Дэлхий шиг хүндлэл минийх шүү ээжээ

Учрах зүүдний сайхан дагина
Үзэх нүдээ өдрийн солонго
Үр чинь таныгаа хайрлая ээжээ
Үндэс мөчир шиг үүрд хамт байгаач ээжээ

Commentaires

Articles les plus consultés