Бизнесийн санал хэрхэн бичих вэ?

Бизнесийн саналын ач холбогдол

Өнөөдрийн нийгэмд зөв маркетинг хийхгүйгээр бизнес амжилттай явна гэдэг бараг л боломжгүй зүйл болжээ. Зөвхөн маркетинг бус таны гэрээ хэлэлцээр хийх чадвар, бусадтай хамтран ажиллаж бизнесээ өргөжүүлэх чадвараас бүх зүйл шалтгаална. Олон бизнесүүд төрөн гарч, өрсөлдөөн ихсэж байгаа үед шинэ бизнес эхлүүлнэ гэдэг хүнд байхаас аргагүй билээ. Харин бизнес эхлүүлэх эхний том алхам бол бизнесийн сайн санал бичих байдаг.

Таны бизнесийн санал бусад компани, хөрөнгө оруулагчидыг татахуйц олон шинэлэг, шинэ санаануудыг агуулсан байх шаардлагатай. Бизнесийн саналдаа юуны өмнө шинэ санаа, бизнес, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах хэрэгтэй.

Бизнесийн санал тань маш шинэлэг сайн санаа байсан хэдий ч бусдын анхаарлыг татахгүй байх тал байдаг. Тийм учраас л бизнесийн саналаа сайн бичих шаардлага тулгардаг.
Бизнесийн саналд дараах зүйлсийг оруулах шаардлагатай:

• Та өөрийгөө болоод таны бизнесийн санаа юу болохыг товчхон тайлбарласан байна. Мөн танаас гадна бизнест тань хамтарч байгаа, хамтран ажиллаж байгаа нөхдүүдийн танилцуулгыг мөн оруулсан байх шаардлагатай.

• Зорилго. Энд та яагаад чухам энэ бизнесийг сонгож авсан, ямар үр ашигтай, цаашид юунд хүрэх талаар бичнэ.

• Хэрвээ та үйлчилгээ үзүүлэх гэж буй тэр тухайгаа, харин бүтээгдэхүүн зарах гэж буй тэр тухайгаар бичнэ. Ингээд таны зарж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ бусдаас яг юугаараа илүү, өөр байж чадахыг нь тодруул.

• Зах зээлийн судалгаа шинжилгээ. Үүнд та өөрийн зах зээл, өрсөлдчидийн талаар хийсэн судалгаагаа оруулна. Таны өрсөлдөгчид хэн болох, тухайн зах зээлийн цаашдын чиг хандлага ямар байгааг тайлбарласан байна. Тэгэхээр энд та тоо баримт дурдвал зүгээр юм. Гэхдээ та энэ судалгааг заавал өөрөө хийсэн байх шаардлагагүй. Мэргэжлийн байгууллагын гаргасан статистик, дүгнэл, шинжилгээг оруулж болно.

• Маркетинг, идэвхжүүлэлт. Энэ бол таны заавал бичих ёстой хэсгийн нэг. Та хөрөнгө оруулалт оллоо гэж бодоход ямар маркетинг хийх юм бэ? Хэнд хандаж зар сурталчилгаа явуулах юм бэ? Гэх мэт.

Хэрвээ та тодорхой нэг компанид санал тавих гэж буй бол таны санал тэдэнд хэрхэн тусалж чадах, тэдэнд тулгардаг асуудлыг хэрхэн шийдвэрлэж чадах талаар тайлбарла.

Ихэнхдээ муу бичигдсан бизнесийн санал уншиж буй хүндээ төвөгтэй санагддаг. Өөрөөр хэлбэл тэдэнд олон төрлийн асуултууд гарч ирнэ. Мэдээж төвөгтэй, тодорхойгүй зүйлд хүн анхаарал хандуулахыг хүсэхгүй. Харин эсрэгээр таны бичсэн санал, танилцуулга тэдэнд шууд ойлгогдож байх нь бизнесийн санал тэдэнд хүрэх замыг нээж байгаа хэрэг юм шүү.

Commentaires

Articles les plus consultés