Хэрхэн мөнгөний менежментээ сайжруулах вэ?

Хүмүүсийн сургуульд заадаггүй боловч эзэмших ёстой чадваруудын нэг бол мөнгөний менежмент гэж хэлж болох юм.
Дүрэм 1.
Хүүхдүүдэдээ багаас нь мөнгөтэй хэрхэн харилцах талаар, кредит карт, хадгаламж, хөрөнгө оруулалтын талаар зааж сургаж байх хэрэгтэй. Хүүхдүүддээ ойлгомжтой энгийн болгож заахын тулд та ч гэсэн суралцах шаардлага гарна. Хүүхэд тань өөрийн гэсэн зарцуулах их мөнгөгүй ч гэсэн мөнгөтэй холбоотой тоглоомуудаар тоглуул. Хүүхдүүдэдээ их биш, өөрөө зарцуулах мөнгийг өгч байх нь чухал ач холбогдолтой.
* Хэрэв та одоогоор хүүхэдгүй байгаа бол дүүдээ, эсвэл өөр ойр дотны хүндээ зааж тусалж болно шүү дээ.
Дүрэм 2.
Өөрийн хувийн төсвийн хяналтыг бий болго. Хэдий хэмжээний мөнгө олж, хэдий хэмжээний мөнгийг юунд зарцуулж байгаа нарийвчлан цаасан дээр буулгаж бич. Хэдийгээр ойролцоо тоо таны толгойд байгаа боловч цаасан дээр буулгасан тооноос дараагийн алхмаа та олж харах болно.
Дүрэм 3.
Өөрийн санхүүгийн зорилгыг дэвшүүлэн тавь. Хүн бүхэн мөнгө хадгалах нь зөв зүйтэй зүйл гэдгийг сайн мэддэг. Гэхдээ хадгалсан мөнгөө хэзээ юунд зарцуулан хэрхэн эргээд өсгөн хадгаламжиндаа хийх талаар төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.
Урт хугацааны санхүүгийн зорилго нь тухайлбал: 6 сарын зарлагаар тооцсон гэнэтийн үед хэрэглэх хадгаламжинд хийсэн мөнгөтэй байх, урт хугацаанд худалдан авах зүйлсдээ зориулан хадгалж байгаа мөнгө зэрэг хугацаа хэмжээ нь тодорхой зорилгыг дэвшүүлэн тавь.
Хамгийн чухал нь тухайн санхүүгийн зорилго нь эхлээд хадгалах, хөрөнгө оруулах дараа нь зарцуулах гэсэн дараалалтай байна.
Дүрэм 4.
Хүмүүс бидний мөнгийг сайн менежлэхдээ алддаг нэг зүйл бол кредит карт, зээл, хүү, хувьцаа зэргийн талаар мэдлэггүйгээр мөнгөө энд тэнд байршуулдаг явдал юм. Хэрэв та кредит карт авах гэж байгаа бол түүнийхээ талаар уншиж судлаарай, хувьцаа худалдан авах гэж байгаа бол зөвхөн найзынхаа зөвлөсөн зөвлөгөөн дээр бус өөрөө уншиж судалсны үндсэн дээр шийдвэрээ гаргавал мэдлэгийн хүрээ тань ихэсж, эрсдэлээс бас сэргийлэх боломжтой болно.
Дүрэм 5.
Санхүүгийн талаар тогтмол мэдээлэл авч байх, өөрчлөгдөж байгаа хууль дүрмүүд таны санхүүгийн байдалд хэрхэн нөлөөлөх нөлөөллийг нь сайтар мэддэг байх нь чухал.
tsahim.net

Commentaires

Articles les plus consultés