ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЭХ ХАМГИЙН ЧУХАЛ ҮЕ ШАТУУД. 2

Таны өөрийгөө үнэлэх үнэлгээний түвшин таны туулж өнгөрүүлсэн амьдрал болон таны багын хүмүүжлээс их хамаарна.

Та өөртөө хэр их хайртай, дуртай вэ? Та өөрөөрөө хэр их бахархдаг вэ? Та өөрийгөө хэр их голдог вэ? гэдгээс таны өөрөө өөрийгөө хэрхэн үнэлдэг вэ? гэдэг асуултны хариулт гарч ирж байгаа юм. Та хэр их өөрөөрөө бахархаж, өөрийгөө дээгүүр үнэлнэ таны амьдрал тэр чинээгээрээ үр бутээлтэй, амжилттай байна. Ингэснээр таны өөрийгөө унэлэх унэлгээ улам нэмэгдэж өөрөөрөө бахархах нь илүү их болохоос гадна та амьдралдаа агуу том зорилтуудыг тавьж түүндээ шантралгүйгээр зүтгэх болно.

Таны бусадтай харьцах харьцаа (түүний дотор эхнэр нөхөр, үр хүүхэд, аав ээж, ах дүү, хамаатан садан), таны бизнес, карьер бүгд ямар төвшинд байх нь таны өөрийгөө үнэлэх үнэлгээний төвшингөөс шууд хамаарна.
Та өөрөөрөө бахархаж, өөрийгөө хүндлэх чадварыг эзэмшсэнээр та бусдыг хүндэлж, бусад таныг эргүүлээд хүндлэх болно.

Та хүссэн ажилдаа орж чадах эсэх, таны борлуулж байгаа бүтээгдэхүүнийг хүмүүс худалдан авах эсэх, танд зээл олгох эсэх, тантай бизнес хамтран хийх эсэх бүгд таны өөрийгөө үнэлэх үнэлгээнээс хамаарна. Яагаад гэвэл та өөртөө дуртай болох тусам өөртөө итгэх итгэл нэмэгдэж тэр чинээгээрээ таны хийж буй үйлдэл, ярьж буй яриа, аливаа юманд хандах хандлага урам зоригтой, итгэлтэй, эрч хүчтэй байх болно.

Та энэ нийтлэлээс өөрийгөө үнэлэх үнэлгээг дээшлүүлэх хамгийн чухал 12 vе шатуудыг сурах болно. Өдөрт зөвхөн 1-2 арга дээр оюун санаагаа төвлөрүүлж түүн дээрээ сайн дасгал хийж өөрийн болгосны дараагаар дараа дараагийн үе шатруу ороорой. Аль үе шат нь танд илүү дотно дөхөм санагдаж байна түүнээс эхлээрэй. Та хэвлэж аваад биедээ авч явахад илүүдэхгуй биз дээ.
1. Өдрийн зорилт, төлөвлөгөө. Өглөө сэрэнгүүтээ шууд орноосоо үсрэн босохын оронд сайхан суниагаад, нүдээ нээхээс өмнө өнөөдөр хэр их сайхан өдөр болох тухай, хэрхэн үр бутээлтэй өдөр болох тухай, мөн юу хийхийгээ бодон тунгааж, төсөөлж, түүнийгээ хийж бутээж байгаа зургийг тархиндаа төсөөлөн харвал маш сайн.


2. Өөрийгөө бусадтай харьцуулахаа зогсоо. Та бусдын адил биш гэдгийгээ байнга мэдэрч, зөвхөн өөрөөрөө байж сур. Бусад бол бусад. Хэрвээ та өөрийгөө бусадтай харьцуулах сонирхолтой бол зөвхөн өөрөө өөрийгөө өчигдөр ямар байсан, өнөөдөр ямар байна гэж харьцуулж бай. "Чи сайхан харагдаж байна, гэтэл миний байж байгааг хар" гэх юмуу, "Би ямар чам шиг залуу биш" гэх эсвэл "Би ямар чам шиг англиар сайн ярих биш" г.м.-ийн харьцуулалтуудыг бур мөсөн зогсоох.


3. Өөрийнхөө хүчин чадлыг мэдрэх. Өөрийн хүчин чадалгүй хүн гэж ер үгуй. Хүн бур дор хаяж нэг юманд сонирхолтой ба түүндээ бүх талаараа маш сайн, чадварлаг байдаг. Өөрийн тэр сонирхолыг гаргаж ирэх, илрүүлэх мөн хөгжүүлэх арга замыг байнга хайж бай.


4. Өөрийн тухай эерэг мэдээлэлүүдийг өөртөө сануулах. Би бүхнийг хийж чадна, би өөртөө дуртай, би мундаг, би хөөрхөн, би ухаантай, миний амьдрал сэтгэл хангалуун байна, би өөрийнхөө амьдралд хайртай, би зөвхөн эерэг бодолтой, би өөдрөг хүн г.м. өөрийнхөө тухай эерэг мэдээлэлүүдийг байнга өөртөө дахин дахин давтан хэлж сануулж байх ба байнга харьцаатай байдаг хана, компьютер, толь, хаалга гэх газруудад цаасан дээр бичээд нааж байвал сайн.


5. Магтаалын үгийг хулээж авч сур. Хэн нэгэн таныг ямар нэгэн юман дээр сайлж магтвал түүнийг нь сайнаар хүлээж авч сур. Жишээ нь: "Шал худлаа тал засаж байна, муухайгаа мэдэж байна, битгий долигоноод бай" гэхийн оронд "нээрээ тийм шуу баярлалаа" гэж хэлж сур. Хүмүүс таны тухай сайнаар бодож түүнийгээ илэрхийлж байхад яагаад та үгүйсгэх гэж, тийм үү?


6. Найз нөхрөө зөв сонго. Сөрөг нөлөө үзүүлдэг хүмүүсээс хол бай. Гутрангуй үзэлтэй найз нөхдүүд болон хавь орчны хүмүүс урам зоригийг мөхөөдөг юм. Өөдрөг үзэлтэй, урам зориг өгсөн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.


7. Одоо байгаа амьдралдаа талархаж сурах. Орох орон, идэх хоол, өмсөх хувцастай байгааадаа, сайхан гэр бүл, үр хүүхэд, эгч дүү, аав ээж, найз ноходтэй байгаадаа үргэлж баярлаж, талархаж бай.


8. Өөрийгөө хөгжүүлэх. Өөрийгөө цаг үргэлж сайжруулж хөгжуулэх нь маш чухал. Өөрийгөө хэрхэн хөгжүүлэх тухай ном сэтгүүлүүдийг уншихаас гадна мөн агуу амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхийг дор хаяж өдөрт 30 минут унших. Ингэж уншснаар та өдөр бүр амьдралдаа урам зориг болон дэмжлэгийг байнга олж авч байх юм.


9. Сэтгэл санаагаар унагаасан, айдас төруулсэн мэдээ мэдээллээс хол байх. Сөрөг болон түгшүүртэй мэдээ мэдээлэл бага уншиж, сонсох (телевиз, сонин). Ж нь: хэрэг төвөг, аюул осол, үхэл гашуудал боллоо гэдэг мэдээнууд нь зөвхөн танд айдас өгч,сэтгэл санаагаар унагаах бизээ. Үүний оронд амьдралыг гэрэл гэгээтэй болгох ном зохиол юмуу иймэрхүү нийтлэлүүдийг уншиж байх хэрэгтэй.


10. Дасгал сайн хийж бай. Дасгал хийж, хоолоо зөв зохицуулж идсэнээр таны эрч хуч нэмэгдэж, бие организмыг сэргээж өгөхөөс гадна та өөрийн бие галбир, эруул мэнддээ сэтгэл хангалуун байх болно.


11. Бусдыг баярлуулж бай. Та хамгийн суулд танил тал болон бусдыг хэзээ баярлуулсан бэ? Хун баярлуулсны дараа танд ямар сэтгэгдэл төрдөг вэ? Мэдээж сайхан мэдрэмжийг авч сэтгэл санаа өөдрөг болдог билээ. Бусдыг баярлуулж эргээд бусдаас талархалын үг сонссоноор таны өөрийгөө унэлэх унэлгээ сайжирдаг юм.


12. Амьдралдаа зорилт тавьж, төлөвлөгөө гаргах. Ирээдүйн амьдралдаа төлөвлөгөө гаргаж түүндээ хэрхэн хэзээ яаж хүрэх тухай бичгээр бичиж тэмдэглэж өдөр бүр түүнийгээ чангаар өөртөө уншиж сануулж байх. Ирээдүйнхээ зорилтыг чангаар унших тэр үед хүний өөрийгөө үнэлэх үнэлгээ, өөртөө итгэх итгэл доогуур байна л гэж байхгүй зөхөн дээгүүр байхаас гадна та улам их эрч хүч, урам зоригоор дүүрэн байх болно.

Мэдээж энэ бүгдийг нэг өдрийн дотор сурч хэрэгжүүлнэ гэж байхгүй. Доод тал нь 3 долоо хоног буюу 21 хоногийн хугацаатайгаар өдөр бүр давтаж хэрэгжүүлбэл эдгээр нь таны амьдралын хэвшил болж таны оюун ухаанд бичигдэн улдэх болно.
Сурвалж: Ука

Commentaires

  1. Баярлалаа, блог чинь гоё юм аа. Амжилт хүсье!!!

    RépondreSupprimer
  2. bgl , bayarllaa. chamd ch bas amjilt husiii. zochilj baigaarai .

    RépondreSupprimer
  3. buteelch zuvulguu bailaa bayrlalaa

    RépondreSupprimer

Enregistrer un commentaire

Articles les plus consultés