Амжилтанд хүрэхийн тулд хэрэгжүүлэх 10 зүйл

1. Эерэг үгс
Далд ухаан хүнийг амжилт руу эсвэл ангал руу хөтөлдөг. Харин бид түүнд амжилт руу хөтлөх ёстойг нь ойлгуулах ёстой аж. Тэгэхээр яагаад далд ухаанаа эерэг үгсээр ятгаж болохгүй гэж? Энэ магадгүй таны хийж болох хамгийн зөв үйлдэл байж болох юм шүү.
Зарим нэг эерэг үгсээс дурдая. Та эдгээрийг эсвэл өөрийн хүссэн байдлаар эерэг үгсийг хэлж болох юм.

• Өнөөдөр би ялах болно. Учир нь би өөртөө итгэж байна.
• Алдаа бол зөвхөн амжилтын замд тохиолдох багахан саад юм.
• Би бол ялагч. Би байнга ялагч байсаар ирсэн. Цаашид ч ялах болно.
• Би өнөөдөр амьдралаас боломжийг олж харна.

2. Эерэг харилцаа
Судалгаанаас харахад хүмүүсийн өдөр тутмын харилцааны 75% нь сөрөг байдаг аж. Үүнд сөрөг үгс, сөрөг үйлдэл аль аль нь орно. Харин эерэг харилцааг давамгайлуулсанаар таны амьдрал ч эерэг болно гэсэн үг.
Тиймээс та дараагийн удаа сөрөг зүйлсийг байгаагаар нь бус харин боломж, сургамж гэсэн байдлаар хүлээн авж байгаарай.

• Асуудал – боломж
• Алдаа – сургамж
• Би тэгэх ёстой- би түүнийг сонгож байна
• Надад хийж чадах зүйл гэж үгүй- бидэнд олон сонголт бий
• Миний байгаа байдал л энэ- би өөрийгөө илүү чадварлаг болгон хөгжүүлнэ
• Тэр намайг гомдоосон- би өөрийн сэтгэлээ хянах болно
Та аливаа зүйлд эерэгээр хандсанаар амьдралаа болоод үйлдэлээ хянаж чадах болно.
3. Сурах хүсэл эрмэлзэл
Шинэ зүйлс сурахаар эрмэлз. Энэ бол таныг үргэлж идэвхтэй байхыг шаардах болно. Өдөр бүр шинэ зүйлс сурсанаар та өдөр бүр өсөж, дэвших болно.

4. Эрсдэл хий
Хүн аль болох амар, тайван, дассан газраа байхыг хүсдэг нь эрсдэлтэй орчиноос зайлсхийх, гарч болох алдаанаас зугтааснаас болдог.
Хэдийгээр энэ нь таныг аюулгүй байлгах ч та илүү өндөр амжилт, бусдаас илүү гарахыг хүсэж байвал хүссэн хүсээгүй дассан газраасаа гарах хэрэгтэй. Заавал том үйлдэл хэрэггүй. Эхний ээлжинд жижигхэн алхам хий. Харин хэсэг хугацааны дараа та шинэ адал явдалтай учирахаас тэсэж яддаг болно.

5. Эерэг зүйлс унш
Амжилтанд хүрсэн хүмүүсийн талаар унш. Ингэснээр та өөрийгөө идэвхжүүлэх болно. Тэд танд амжилтанд хүрэхийн тулд юуг даван туулах ёстой, ямар саадтай учирах, хэрхэн тэдгээрийг туулах, мөн тэд хэрхэн туулсан талаар хэлж өгнө.

6. Эерэг зүйл төсөөл
Чимээгүй, хүн саад болохгүй газар очоод бүтээхийг хүсэж байгаа, хийхийг хүсэж байгаа, авахыг хүсэж байгаа зүйлээ төсөөл.
Өөрөөр хэлбэл хүссэн зүйлээ авсан байгаагаар төсөөл.

7. Томоор сэтгэ
Хүмүүс хэрэггүй зүйлсэд анхаарлаа ихээр төвлөрүүлсэнээр чухал зүйлсээ харахаа мартдаг. Жишээ нь хэн юу гэж хэлсэн, хэн хэнтэй найзалсан, тэр юу өмссөн гээд шал дэмий зүйлд анхаарал хандуулж цагаа үрдэг. Гэтэл энэ бүхэн чинь хэнд хэрэгтэй юм бэ? Тэгэхээр тулга тойрсон зүйлс ярьж, бодож явахын оронд арай дээр, илүү гэгээлэг, илүү том амжилтын талаар бод. Үүнийг дагаад амьдрал тань сайжрах болно. Жижиг зүйлс бодох нь жижиг үр дүн л дагуулна.

8. Зорилго тавь
Амьдралд алдах хамгийн хурда арга бол зорилгогүй байх явдал. Зорилго тавь. Харин зорилго тань
• Тодорхой
• Хэмжигдэхүйц
• Биелэгдэхүйц
• Бодит
• Цаг хугацаатай байх ёстой

9. Эерэг үзэмж
Шилдэг хүмүүс хэзээд өөрсдийн гадаад үзэмж, үйлдэл хөдөлгөөндөө анхаарсаар ирсэн. Учир нь тэд сайхан харагдах нь сайхан мэдрэмж төрүүлдэг гэдгийг мэддэг болохоор тэр. Нөгөө талаасаа үнэхээр сайхан мэдрэмж төртөл нь дүр эсгэ гэсэн үг. Сэтгэл тань таагүй байвал сайхан зүйлсийн талаар бод. Тэгвэл оюун тань хэрхэн жаргалтай болохыг тань заагаад өгнө.

Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд сайхан хувцасладаг. Харин та сайхан хувцасласнаар өөрийгөө их амжилтанд бэлтгэж байгаа гэж ойлгож болох юм.
Нэмж хэлэхэд сайхан хувцасласан хүн өөртөө илүү итгэлтэй болдог юм шүү.

10. Бусдад тусал
Бусдад туслах хүсэл эрмэлзэлтэй бол. Өөрийн онцгой ур чадвараа бусадтай хуваалц. Харин эргээд танд хэд дахин их тус дэм урсан орж ирнэ. Хүнд хэзээд тусламж илүүддэггүй хойно. Тэгээд ч та бусдад туслаж байна гэдэг нь өнөөг хүртэл утгагүй амьдралаар амьдраагүй гэдгээ ойлгож, өөрөөрөө илүү их бахархах болно.
tsahim.net

Commentaires

Articles les plus consultés