Эссэ бичих агуу бєгєєд санаанд оромгvй долоон сануулга

1.Таны эссэг Олимпийн шvvгчид дvгнэхгvй
Эссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бvрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн vзvvлбэр биш.Эссэг гартаа улаан vзэг барьсан харгис шvvгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хvлээж буй багш профессор уншина. Энэ хvн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дvгнэлт хийх бєгєєд бvр ихдээ “энэ залуу надад vнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.

2.Танд нэг гоц санаа байх ёстой
Энэ нь эхний зєвлєгєєнєєс урган гарна. Эссэг уншигч хvн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймт та мянга тvмэнтээ таарах /бєх барилдах нь намайг анхаарлаа тєвлєрvvлэхэд сургасан, эмээгийн vхлээс болж сарнай vнэртдэг болсон, би бусдад тус хvргэхийг хvсдэг учраас эхлээд єєртєє туслана/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой vнэлгээ авахгvй л болов уу.Vнэндээ, дэвшvvлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.
3.Гол санаа тань єєриймсєг бєгєєд нvсэр биш байх ёстой
“Том сэдэв”-ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хvний ерєнхий зан тєрх гэх мэт илэрхий нvсэр гарчигаас гадна “ёс суртахуун”-аар жонхуудсан том санааны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Єєрийн гэсэн, агуулга тєгєлдєр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хєндєн ярих гэж байгаа бол санаанд оромгvй, євєрмєц бєгєєд єєртєє тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.Амжилтгvй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань vгvй болсныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгvй, єгєємєр хvн байсныг дурсан санасан.Арай илvv хувилбар: Нагац ах Харриг нас барах vед эцэг, эх маань надад анх нас бие гvйцсэн хvн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоер долоо хоногийн дараа л сая тэрхvv гунигт мэдээг дуулгасан юм.Сануулга: Зєв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шvv дээ/, таны тухай єрнєх ёстой. Иймд та аль болох тодорхой хvрээнд єєрийн тухай єгvvлэн бичвэл зохино. Ийнхvv бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон єсєн дэвших тэмvvлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” єгvvлэгдэхvvн нь нагац Харри ч биш, эцэг, эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны єсєн хєгжих хvсэл тэмvvлэл, чадвар дэвшлийн тухай юм.

4.Vлгэр-1: Сул чєлєєтэй бай, бvv тэвд
Багш профессорууд танд олонтаа зєвлєх боловч та ямарч дасгал, сургуулалтгvй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жvжигчин адил балмагдана. Ер нь зурах, жvжиглэх нь хvн бvр хийж чадах зvйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгvйгээр барахгvй ажил. Бичих ч бас vvнтэй мєн адил. Та єєртєє итгэлтэй болсон нєхцєлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хvнээс зєвлєгєє авсаны дараа л сая сэтгэл єег болно гэсэн vг.

5.Vлгэр-2: Сул чєлєєтэй бай, бvv тэвд
Та єєрєє чухам хэн бэ? Бид єєрсдєє бие хvний хувьд олон тєлєєлєл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бvлийн хувьд нэг, найз нєхдийн хувьд нэг, албан ёсны vйл явдалд нэг, мєн ганцаардсан vедээ бас нэг єєр бие хvн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polaroid-аар авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илvvд vзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дvрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хvрэхэд хамгийн дєхємтэй- Таныг хийж буй ажилдаа махаруу, онцгой хvн гэдгийг харуулах дvрийг сонгоно гэсэн vг юм.

6.Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол тvvнийгээ гээж болохгvй
Ямар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл тєрvvлэхvйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хvсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. єсвєр насныхны зовинол, ичгvvргvй явдлууд багш хvнд тун залхмаар байдаг тул vvнээс зайлсхийх хэрэгтэй.Та ямар нэг зvйлд сэтгэл татагддаг бол тэрхvv сэтгэл, итгэл vнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дvvдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мєн л хошигнол, сонирхолтой яриа, тvvх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр єєрийн тухай аливаа чухал мэдээллийг хvргэж чадвал багшид vнэлэгдэх боломж тань тєдийчинээ нэмэгдэнэ.

7.Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр vр нєлєєтэй хийгээд чамирхуу хэрэгсэл
Харилцан яриа, ишлэл Тааруухан хувилбар: Миний тєгєлдєр хуурын багш, хатагтай Фон Крабб зєвхєн тєгєлдєр хуур тоглохыг заагаад зогсохгvй амьдралд хэрэгтэй олон зєвлєгєєг хичээлээрээ єгсєн юм. Тvvний англи хэл нэг их сайнгvй бєгєєд байгаа байдал нь хуучинсаг боловч би тvvнийг vргэлж санах болно. Илvv хувилбар: “Алекс, чамайг тєгєлдєр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хvмvvсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зєв сууж сур” гэж Фон Крабб хэлдэг. Тэр бvр анхныхаа єдєр л тvvний араас єєр хоорондоо шивнэн “Хатагтай Фон Крабб бємбєг” гэж дуудахгvй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. Бид шоолон ярилцдаг ч тvvнийг хvндэтгэж бас эмээдэг байсан. Сануулга: Эссэний бичилтэд хадагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан єгvvлбэл утга тєгс болж vл чадна. Хоёр дахь бичилт тvvний дутагдал биш, иш татсан зvйлээр илvv байгаа тул зохиогч буюу Алексын тухай ойлголт єгч, тvvний талаар аятайхан сэтгэгдэл тєрvvлж байна. Уншигчийн сонирхолыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц тvлхvvр нь юм. Танд илvv хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргvй. Vvнийг их сургуулийн профессорууд ч тэр бvр чаддаггvй. Гагцхvv ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дvрийн vгийг олж иш татвал єєрт тань тустай. Жишээ: Эдгээр єгvvлбэрийн аль нь илvv вэ?А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нєгєє хэсэгт нь томоохон эдлэн газар бvхий байшингуудтай том хотын захын нэгэн дvvрэгт суудаг. Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн vзэсгэлэнт дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бvхий Линколны эдлэнд амьдардаг.Сануулга: Хоёр єгvvлбэрийн Б нь арай илvv байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагvй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын том пvvст ажилдаг” гэж бvv бич. Vvнийхээ оронд Миний аав Вашингтон дахь “Арнолд ба Портер” хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр. Мэдээж аливааг хэт дэлгэрvvлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 гишvvнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгvймэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.Кембрижийн Их Сургуулийн эссэн vйлчилгээний албаны заавраас.

Commentaires

Articles les plus consultés