Англи хэлний ойролцоо утгатай vгсийг хэрэглэх нь -2

Англи хэл эхлэн суралцаж байх vедээ бид ойролцоо утгатай vгсийн ялгааг нэг их анзааралгvй good-well сайн, end-finish дуусах, work-job ажил гэх мэтээр шууд орчуулаад тогтоочихдог.

Амархан юм шиг санагдсан эдгээр ойролцоо утгатай үгс нь хэл зvйн дvрэм болон vгсийн сан маань сайжраад ирэхийн цагт толгой эргvvлсэн нилээд хэцvv асуултын нэг болж хувирдаг. Тухайлбал, I’m well. I’m good хоёрын ялгааг гаргах шаардлага гарч ирдэг.

Бид ємнєх хичээлvvд дээрээ see-watch-look харах, listen-hear сонсох, do-make хийх, slap-smack алгадах гэсэн ойролцоо утгатай vгсийг хэрэглэж сурсан бол энэ удаад worry- worried -to be worried санаа зовох, shout- yell хашгирах, work-job ажил гэх мэт ойролцоо утгатай vгсийг авч vзье.
Хэн нэгэн хvнд болон ямар нэгэн юманд санаа зовох үед дараах vгсийг хэрэглэдэг.

to worry - санаа зовох
to be worried - санаа зовох
worried - сандарсан
Ямар нэгэн vйл явдалд эсвэл хэн нэгэн хvнд яг одоо, энэ мєчид санаа зовж байгаа бол to be worried –г хэрэглэнэ.
to worry –г байнга санаа зовж байдаг зvйл дээрээ хэрэглэдэг. worried нь to be гvй хэрэглэгдэхээрээ тэмдэг нэр болж сандрах гэсэн утга илэрхийлдэг.


I worry about you - Би чиний тєлєє санаа зовдог.

His worried parents called the police.
Сандарсан эцэг эх нь цагдаа дууджээ.

I’m worried about you.
Би чамд санаа зовж байна.

I’m worried about you because I’m your mother.
Би чиний эх учраас чиний тєлєє санаа зовж байна.


to shout - хашгирах
to yell - хашгирах
to shout гэдэг нь дуу ,чимээ шуугиантай холбоотой бол to yell нь хэн нэгэн хvн рvv ууртайгаар зандархад хэрэглэгддэг.

The children are shouting.
Хvvхдvvд хашгирч байна.

Zolboo always yells at somebody.
Золбоо дандаа хэн нэгэн хvн рvv хашгирч ярьдаг.

He gave a shout for help.
Тэр тусламж эрж хашгирав.

Don’t yell at me!
Над руу битгий хашгичаад бай!

to be angry- уурлах.
to be upset – уурлах

Sam is angry. Сам ууртай байна.
Tom is upset, too. Том бас ууртай байна.
Ann gets angry easily. Анн маш амархан уурладаг.

Эдгээр єгvvлбэрт орсон to be angry, to be upset, to get angry бvгд уурлах гэдэг vгээр монгол руу орчуулагджээ.
to be angry нь сэтгэлийн хvчтэй хєдєлгєєн гаргаж уурлахад хэрэглэгддэг бол to be upset -ийг сэтгэл нь тавгvйтэж, ямар нэгэн юманд дотроо бухимдаж уурлаад байгаа хvн дээр хэрэглэх нь илvv тохиромжтой.

I’m angry.
Миний уур хvрч байна.

I have a bad news which might upset you.
Санаа зовоох муу мэдээтэй.

If you are upset you can talk to me.
Уур чинь хvрээд бухимдаад байгаа бол надтай яриачдээ.

Хэн нэгэн хvнд уурлахад with угтвар хэрэглэгддэг бол амигvй юманд at ордог.
I’m angry with you.
Чамд л уур хvрээд байна.

I’m angry at his joke.
Тvvний онигоонд уур хvрээд байна.

Mary is very upset with me right now.
Мэри над руу уурлаад байна.

Хэн нэгэн хvнийг уурлуулсан нєхцєлд make гэдэг vйл vгийг хэрэглэдэг.
You made me angry yesterday.
Чи єчигдєр намайг уурлуулсан шvv.
What’s made you angry?
Чи юундаа ингэтлээ уурлав?


work ажил, ажиллах
job ажил
to work энэ vйл vгээр ажил хийж хєдєлмєрлєхийг илэрхийлдэг. Ямар ажил хийж гvйцэтгэтгэхийг job vгээр хэлнэ.
Where do you work? Та хаана ажилладаг вэ?
David works in a school. Дэйвид сургуульд ажилладаг.
He hasn’t worked for a week.
Тэр ажилд ороод долоо ч хоноогvй байна.
Do not call him at work.
Тvvний ажил руу битгий утасд.
Work with me! Надтай ажиллаарай.
Ironing is hard work. Индvvдэх нь хvнд ажил юм.
It is hard work. Энэ бол хvнд ажил.
to work нь мєн машин техник болон цахилгаан хэрэгсэл дээр хэрэглэгддэг.
Don’t try to use that computer. It doesn’t work. We are waiting for the engineer to fix it.
Тэр компьютерийг битгий хэрэглээрэй. Ажиллахгvй байгаа. Тvvнийг засах инженерийг бид хvлээж байна.
Job нь нэр vг учраас ажлын нэр, ажилтны vvрэг хариуцлага болон ямар ажил хийдгийг тодорхойлж єгдєг.
David has now a new job. He is a cook in a small restaurant.Дэйвид одоо шинэ ажилтай болсон. Тэр нэг жижиг ресторанд тогооч хийдэг.
I have a few jobs to do at home this weekend. I need to fix a broken door, paint my bedroom, and finish my book.Надад гэртээ хагас бvтэн сайнаар хийх хэд хэдэн ажил байна, тухайлбал, эвдэрсэн хаалгаа засах, унтлагынхаа єрєєг будах, номоо дуусгах гээд.
It was the secretary’s job to open the mail. Нарийн бичгийн даргын ажил нь захидал задлах байлаа.
It is your job to be on time. Ажилдаа цагтаа ирэх нь таны vvрэг мєн.
It was a costly job. Энэ нь vнэтэй ажил байлаа.
My job is very interesting. Миний ажил маш сонирхолтой.
Ижил утгатай єєр єєр vгсийн ялгааг гаргаж сурвал vгсийн сан тань баяжихын зэрэгцээ найрууллага тань сайжирна.

Ш.Наранчимэг

Commentaires

Articles les plus consultés