шинэ жилээр бол нэг иймэрхүү ишлэл шидчих юм байна

Мөрөөдөл биелэх мөч ойртож Мөнгөн шөнөөр шинэ он айсуй Будар будар цаснаар буурал дэлхий хучигдаж Болор шилэн жүнзэнд оргилуун дарс нь оргилсон Баяр баярын дээр шинэ жил ирлээ Ганган хэтэвч дүүрэн мөнгөтэй Гар утас дүүрэн нэгжтэй Ганц олдох амьдрал нь жаргалаар дүүрэн Гал халуун зүрх нь хайраар дүүрэн байж Ирж буй шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай.
Нас нэмж ухаан тэлсэн. Цас орж өнгө чимсэн ... ондоо. Одтой хийморьтой. Оргилсон их бүтээлтэй. Эрүүл энх. Инээд хөөрөөр цалгисан. Сэтгэл хангалуун. Итгэл дүүрэн. Хайр тань дундрахгүй. Аз тань дутахгүй байж. Хүний орчлонгийн сор болж. Мөрөөдсөн бүхнээ биелүүлэх болтугай. Эрхэм та шинэ ондоо аз жаргалтай, эрч хүчтэй, оргилуун хүсэлтэй, алхан орж хайртдаа зүрхээ, найздаа сэтгэлээ, аав ээждээ асралаа, ах дүүсдээ энэрлээ, хамт олондоо хүчээ, улс орондоо ухаанаа зориулахыг хүсье. Баярын мэнд!

Commentaires

Articles les plus consultés