Амьдралыг тань амар болгох 8 үнэн

Амьдралд олон зүйлс тохиолддог. Унах, босох үеүд аль аль нь бий. Харин тэдгээрийг хэрхэн хүлээн авч, хэрхэн зохицуулахаас бүх зүйл шалтгаалдаг гэнэ. Амьдралд бүх зүйл санаснаар болно гэж үгүй. Хянаж чадахгүй зүйлс гэж бас бидэнд байдаг. Тэгвэл та дараах зүйлсийг хүлээн зөвшөөрч зөвөөр хүлээн авсанаар таны амьдрал илүү амар байх болно.

1. Найз нөхөд ирж, бас явдаг
Одоо хажууд тань байгаа найз магадгүй 2 жилийн дараа таны хажууд байхгүй. Сайн найз нөхөд хол газар явах, амьдралын шаардлагаар холбоо тасрах гээд олон шалтгаан байж болно. Гэхдээ үүнд стрессдэх хэрэггүй. Угаасаа л найз нөхөд ирж, бас явдаг. Харин таны эргэн тойронд найз нөхөд болох олон боломжууд байдаг гэдгийг санах хэрэгтэй.

2. Та үргэлж хүссэн зүйлсээ авж чадахгүй.
Маргааш уулзах хүн тань цагаасаа хоцорч ирнэ, хүмүүс таныг гомдоох болно, таны авахыг хүссэн зүйл хэт үнэтэй байх болно. Гэхдээ үүнийг хүндээр бүү хүлээж ав. Бодит байдлыг хүлээн зөвшөөр. Гутарч суухад амьдрал дэндүү богино шүү дээ.

3. Зарим хүн таныг хайрлах ч, зарим нь хайрлахгүй.
Та од, энгийн нэгэн ажилтан, оюутан, хэн ч байсан таныг хайрлах хүмүүс бий, бас хайрлахгүй хүмүүс бий. Яг үнэндээ таныг хайрлахаасаа хайрлахгүй нь их байх болно. Хүн бүр танд дуртай байхгүй, гэхдээ энэ зүгээр. Хэрвээ хүмүүс тойрч суугаад таны талаар муулахыг хүсдэг бол энэ тэдний л асуудал. Та байгаагаараа л бай. Өөртөө итгэлтэй байхад заавал хүмүүс танд хайртай байх албагүй.

4. Хэн ч таны өмнөөс амьдрахгүй
Олон хүний тус таныг хол газар аваачиж чадна л даа. Гэхдээ хэзээ ч таны өөрийн хичээл зүтгэлгүйгээр та хүссэн газраа очиж чадахгүй. Таны эргэн тойронд байгаа хүмүүс үргэлжийн мөнх таны хажууд байхгүй гэдгийг санаарай.

5. Та хэзээ нэгэн цагт алдах болно.
“Унтаж буй хүн л хэзээ ч алдаа хийхгүй. Бусад нь хэзээ нэгэн цагт алдаа хийдэг” гэсэн үг байдаг. Та бусдын туршлага, амьдралаас олон зүйлсийг сурж болно. Гэхдээ танд хамгийн ихийг зааж чадах зүйл бол таны өөрийн алдаа. Харин алдаагаа хүлээн зөвшөөр, алдаанаасаа суралц, цаашид улам их амжилтанд хүрэхдээ ашигла.

6. Бүх зүйл таны төлөвлөснөөр явахгүй
Таныг нимгэн хувцастай явж байхад нэг өдөр бороо орох л болно, бороо орохыг хүсэх үед бороо орохгүй. Тэгхээр бүх зүйл таны хүссэнээр явахгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Тэгхээр хянаж чадахгүй зүйлсийнхээ талаар бодож бүү стресст ор. Та үйл явдлыг өөрчилж чадахгүй, харин хэрхэн хүлээн авахаа бол өөрчилж болох юм шүү.

7. Маргааш гэж үгүй ч байж мэднэ.
Бид дараагийн минут секундэд юу тохиолдохыг мэдэхгүй. Дараагийн өдөр биднийг юу хүлээж байгааг мэдэхгүй. Тиймээс зүгээр л өдөр бүрийг хамгийн сайхнаар, мөн үр бүтээлтэйгээр өнгөрөөхийг хичээ. Жижиг сажиг зүйлсээр өөрийгөө битгий зовоо. Харин өөрийн хүссэн, дуртай зүйлээ хий.

8. Хэн нэгэнд хэзээд танаас илүү зүйлс байх л болно.
Та магадгүй хангалттай их мөнгөтэй байж болно. Гэхдээ л хэн нэгэнд танаас илүү зүйлс байх л болно. Учир нь та их мөнгөтэй байлаа гээд хэн бүхнээс жаргалтай байна гэсэн баталгаа байхгүй. Хэн нэгэнд таны найзаас илүү сайн найз байх л болно.

Энэ бүхнээс үндэслээд өнөөдөр сэтгэлийг тань зовоож байгаа жижиг сажиг зүйлсийг мартаарай. Хэрэггүй зүйлсээр амьдралаа бүү гунигтай болго. Дуртай зүйлээ хий. Учир нь хэзээ амьдрал төгсөхийг та мэдэхгүй шүү дээ.

Commentaires

Articles les plus consultés