Монгол маркетеруудын онлайнд гаргадаг 10 алдаа
Имэйлээр эхэлж маркетингаа хийх гэж байгаа нөхцөлд анхнаасаа уйгагүйгээр хэрэглэгчдийнхээ баазыг үүсгэж эхлэх хэрэгтэй.
Үүнд дараах аргууд байж болно. Өнөөдөр бид интернэт маркетингийн талаар энд ярихаас аргагүй байгаа юм. Яагаад гэвэл энэ нь шинэ ойлголт, өөр шийдэлтэй байдаг тул энгийн нэгэн бизнес эрхлэгч битгий хэл манай монголын архаг маркетерууд ч үүн дээр алдаа их гаргаж байна, туршлага байхгүй байна. Тиймээс энэхүү зөвлөгөөг интернэтээр маркетингаа явуулах гэж байгаа маркетерүүддээ зориуллаа.

Алдаа 1. Тэд оффлайнд /хэвлэл, гадаах самбар, ТВ гэх мэтэд/ ашигласан маркетингийн материалаа тэр чигт нь онлайнд ашиглахыг оролддог.
Мэдээж энэ нь амар байдаг биз. Дахин дахин өөр хувилбар бэлдэхэд цаг орно шүү дээ. Компани бүрт интернэт маркетингаар мэргэжсэн мэргэжилтэн ч ховор тул үнэндээ компаниуд бор зүрхээрээ л явж байдаг. Тэд сонинд ашигласан хэвлэлийн рекламаа шууд вэбдээ тавина. Имэйл маркетингдаа хэвлэлд зориулсан том зургаа тэр чигт явуулна гэх зэрэг алдаануудыг гаргадаг. Mөн сонины мэдээнд хэрэглэсэн албаны үгээ тэр чигт нь вэбдээ хэрэглэдэг.
Зөвлөгөө
Интернэт маркетинг бол маркетераас юмыг арай өөр өнцгөөс харахыг шаарддаг. Яагаад гэвэл бид вэбээр хэрэн тэнэж байхдаа арай өөр зан характерыг үзүүлдэг байна. Тиймээс тэр бүхнийг судлах хэрэгтэй. Та онлайнд хийж байгаа рекламаа илүү хүний анхаарлыг татсан хийхгүй бол хүмүүс түүнийг чинь олж харах ч үгүй өнгөрөх нь бий. Учир нь бидний нүд онлайнд голдуу мэдээ мэдээлэл, текст хайхад зориулж бэлтгэгддэг тул янз бүрийн зураг, эрээвэр хураавар олон рекламын хажуугаар хараагүй юм шиг л өнгөрдөг байна. Тиймээс цаг зав гаргаж онлайн рекламаа хүний сонирхол татсан өвөрмөц шийдэлтэй хийгээрэй.
Алдаа 2. Вэбээ зөвхөн танилцуулах хуудас хэлбэрээр ашигладаг.
Нэг үеэ бодвол компани бүр вэбтэй болжээ. Энэ нь нэг ахиц дэвшил боловч вэбээ зүгээр нэг брошур аятай ашиглаж байвал та энд дэмий л мөнгө үрж байна даа. Вэбийн олон давуу талууд, түүний өвөрмөц онцлогийг бизнестээ ашиглан орлого олох хэрэгсэл болгохгүйгээр та өнөө цагт хол явахгүй. Тэгээд ч брошур маягийн вэбийг хэн дахин дахин санаж орох билээ дээ.
Зөвлөгөө
Вэб хуудас нь зөвхөн мэдээлэл авах хэрэгсэлээс гадна дараах байдлаар ашиглаж болно.
- Хэрэглэгчдийн танай бизнестэй холбоо барих хэрэгсэл
- Хэрэглэгчдийн имэйл болон бусад хэрэгцээт мэдээлэл авах хэрэгсэл
- Шинээр хэрэглэгч татах хэрэгсэл
- Танай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэсний үр дүнд ямар сэтгэгдэлтэй байгаа талаар мэдээлэл хүлээн авах хэрэгсэл
- Бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд онлайнаар хүлээн авах хэрэгсэл
- Хэрэглэгчдийн энтертайнмент хэрэгцээг хангах хэрэгсэл
гэх мэт олон талаар ашиглах боломжтой.

Алдаа 3. Имэйл маркетингиндаа “зөвшөөрөлгүй” имэйл ашигладаг.
Монголд одоо үед эрчимтэй нэмэгдэж байгаа имэйл маркетингийг бас л манайхан спам аятай хэрэглэж байна. Дөнгөж имэйлээр маркетингаа хийх гэж байгаа бизнесүүдэд мэдээж өөрийн гэсэн дата, хэрэглэгчдийн бааз байдаггүй. Тиймээс монгол маркетерүүд гол төлөв бэлэн лист ашиглахыг илүүд үзэж байна.
Гэвч хэрэглэгчдэдийн имэйл хайрцагт цацсан мэдээлэл нь очиж байгаа эсэх нь ч бүү мэд, очсон ч үзсэн эсэхийг нь мэдэхгүй, хав харанхуй л имэйлээ цацаж өгч байгаа. Ер нь имэйл маркетинг яаж зөв явуулах талаар маш нарийн ойлголтууд бий. Энэ талаар дараа нь нэг тусад нь дэлгэрэнгүй бичнэ ээ.
Зөвлөгөө
- Хэрэглэгчдээсээ судалгаа, анкет бөглүүлж авах
- Бизнес уулзалт, EXPO шоуны үеэр сонирхогчдын имэйл хаяг цуглуулах
- Ямар нэгэн хонжворт сугалаа, урамшуулалт худалдаа зарлаж, оролцогчдын имэйл хаягийг авах
- Худалдан авагч бүрээс имэйл хаягийг нь авч оронд нь бонус, купон, урамшуулал бэлэглэх
- Вэбээрээ дамжуулан сонирхолтой материал, бэлэг үнэгүй тараах эргээд сонирхогчдын имэйл хаягийг цуглуулах
- Ямар нэгэн сургалт семинар зохион байгуулах, оролцогчдын имэйл хаягийг авах
- Вэбээрээ дамжуулан сонирхолтой е-сонин түгээх
гэх мэт янз бүрийн сувгаар имэйл хаягууд цуглуулж баазаа үүсгэж болно.

Алдаа 4. Вэбийн анализ хийдэг програмаар шалгадаггүй.
Угаасаа бизнесүүдэд интернэт маркетингийн мэргэжилтэн ховор эсвэл огт байхгүйгээс вэбдээ анализ хийдэггүй. Интернэтээр янз бүрийн маркетингийн үйл ажиллагаа явуулдаггүй бол бүр мэдэхгүй ч байх тохиолдол бий. Ашиглаж байгаа бизнесүүд нь голдуу Гоогл аналитик ашиглах ба энэ нь үнэгүй боловч маш өргөн боломжтой онцгой түүл юм.
Зөвлөгөө
Юуны түрүүнд Гоогл аналитикийн програмд бүртгүүлж вэбдээ суулгаарай. Тэр үед та хэд хичнээн хүн, хаанаас таны вэб рүү ямар зорилгоор хандаж байгаа нь төвөггүй харагдах болно. Мөн илүү дэлгэрэнгүй, боловсронгуй ашиглахыг хүсвэл Гоогл аналитикээ бүр нарийн судлахыг зөвлөж байна.

Алдаа 5. Хийсэн ажлынхаа үр дүнг тооцдоггүй.
Интернэт маркетингийн олон давуу талуудийн нэг нь онлайнд ямар ч үйлдэл хийсэн тэрнийхээ үр дүнг хянаж, дүгнэсний эцэст засах боломжтой байдаг. Харин энэ давуу талыг маркетерууд маань одоо хүртэл бүрэн хийж мэдэхгүй л байна.
Зөвлөгөө
Хамгийн наад захын жишээ хэлье. Та бүтээгдэхүүнээ идэвхжүүлэх зорилгоор хэд хэдэн сайтад баннераа тавьжээ гэж бодьё. Сайт бүрээс тэр баннераар дамжин хэд хичнээн хүн орсон бэ гэдгийг мэдэхээс гадна орж ирсэн хүмүүс таны хүссэн үйлдэлийг хийсэн үү үгүй юу, хийсэн бол энэ нь танд хэр ашигтай байв гэх мэтчилэн мэдээллийг та интернэт маркетингаа ашиглан явуулж болно.

Алдаа 6. Аливаа кампанит ажлаа вэбийнхээ нүүр хуудсаар тахалдаг.
Та ажигласан байх. Ихэнх бизнесүүд онлайн маркетингийнхаа хандах зүгийг вэбийнхээ нүүр хуудас руу зааж өгдөг. Баннер ч байсан, ТВ реклам ч байсан нүүр хуудсынхаа л линкийг зааж өгнө. Харин хэрэглэгч тэрхүү линкээр ороход тухайн компанийн танилцуулга байхаас нөгөө сонирхсон зүйлийнх нь талаар бараг байхгүй, эсвэл нилээд хайлгаж байж олдохоор байдаг. Сонирхсон мэдээллийнх нь талаар бүрэн мэдээлэл байхгүй бол сонирхогч цааш хандах уу, эсвэл орхиод явах уу?
Зөвлөгөө
Аливаа кампанит ажлаа хийхдээ түүндээ зориулж хуудас хийж байх нь хэрэглэгчдэд ч хэрэгтэй мэдээллээ олж авахад амраас гадна танд ч сүүлд дүгнэхэд хялбар болдог. Мөн ТВ-ээр рекламдаж байсан ч тусдаа линк санал болгох нь зөв. Өөрөөр хэлбэл www.company.mn гэхийн оронд www.company.mn/coupon, www.company.mn/uramshuulal, http://tv.company.mn гэх зэргээр линкээ өгөөрэй.

Алдаа 7. Баннерийг интернэт маркетингийнхаа үндсэн нэг хэсэг болгодог.
Үнэхээр одоо болтол яагаад компаниудад интернэт маркетинг хариуцсан хүн байдаггүй вэ гэвэл тэд интернэт маркетинг аль нэг сайтад баннер тавихийн төдий ойлгож ирсэнтэй холбоотой. Гэтэл интернэт маркетингийн хамгийн үр дүн муутайгаар баннер өөрөө шалгардаг. Бод л доо, баннераар та нийт сайтын зочдын дөнгөж 5-10%-ийг л татаж чаддаг.
Зөвлөгөө
Тэгэхээр интернэтээр маркетингаа амжилттай хийе гэвэл өөр бусад аргуудыг ч гэсэн оролдож үзэх хэрэгтэй. Интернэт маркетингийн ямар ямар аргууд байдаг талаар дараа тусад нь зөвлөгөө өгнө өө.
Алдаа 8. Баннер дээрээ бүх мэдээллээ агуулахыг хичээдэг.
Өнөөдөр Монголд хийгдэж байгаа баннерууд баннерын гол зорилгоо мартсан байдаг. Баннер дээрээ тухайн сурталчилгааныхаа А-Я хүртэлх бүх мэдээлэл, агуулгыг оруулахыг хичээдэг. Зарим тохиолдолд ТВ-ын бүхэл бүтэн реклам явж байх жишээтэй.
Зөвлөгөө
Баннерын маань зорилго юу билээ гэдгээ бодох хэрэгтэй. Баннер зөвхөн ганцхан л зорилготой. Сонирхогчийн анхаарлыг татаж баннер дээрээ даруулах л ганц зорилго бий. Тэгэхээр баннер дээр хүний сэтгэлийг татсан мессеж, дарахыг өдөөсөн товчлуур байхад л хангалттай. Тэрнээс ямар ч хүн баннер дээрх киног тухлан сууж үздэггүй.

Алдаа 9. Шинэлэг аргыг туршиж үздэггүй.
Заавал шинэ сэргэг байх албагүй, одоо хийгдэж байгаа арга хэмжээнүүд нь үнэхээр үр дүнтэй байна уу гэдгээ ердөө туршиж үздэггүй. Туршилт хийх, туршилтынхаа үр дүнг үзэх, түүний дагуу шинэчилж өөрчлөх, сайжруулах арга хэмжээг авах нь интернэт маркетингийн бусад маркетингуудтай харьцуулахад хамгийн гол давуу тал нь байдаг. ТВ-ийн рекламыг хүмүүс яаж хүлээж авч байна гээд туршчихаад дараа нь тэрэн дээрээ засвар хийгээд рекламаа явуулах боломж байдаггүй. ТВ-н реклам хийдэг гарын л хийж өгсөн рекламаар л маш их мөнгө төлөөд хэрэглэгчдээ бөмбөгдөж өгдөг. Тэгвэл интернэт маркетингинд маркетингийнхаа кампанит ажлаа турших боломжтой. Хамгийн сайныг нь сонгосны дараа түүн дээрээ хамаг мөнгөө зарцуулах боломж байдаг.

Туршилт хийх, туршилт хийж сурахад цаг зав, багахан хэмжээний мөнгө хэрэгтэй болно. Туршилт хийдэг програмуудыг ашиглан вэбээ сайжруулах, имэйл маркетингаа сайжруулах, аль үг хэллэг, аль зургийг ашиглах гээд янз бүрээр туршилт хийх боломжтой.
Алдаа 10. Бүрэн төгс кампанит ажил зохион байгуулдаггүй.
Ер нь түрүүнд хэлсэнчлэн интернэт маркетингаа баннераас илүүтэйгээр сэтгэхгүй байгаа нөхцөлд бүрэн хэмжээний кампанит ажил зохиогдох боломжгүй юм. Интернэт дээрх олон сувгуудыг ашиглахаас гадна ТВ, радио, хэвлэлийнхээ рекламыг ч цогц болгож вэб рүүгээ хандуулах хэрэгтэй байдаг.
Зөвлөгөө
Төгс, цогц болгож кампанит ажил явуулж түүнийгээ хэмжиж, аль суваг нь танай компанийн хувьд илүү үр дүнтэй байна гэдгийг мэдэх, турших нь дараа дараагийн кампанит ажлуудад үр дүнгээ өгч, маркетингийн хэрэггүй олон зардлаас ч чөлөөлөх давуу талтай.
Бүрэн, цогц кампанит ажил нь заавал олон сувгийг хамрах албагүй. Жишээ нь имэйлээр маркетинг хийх гэж байгаа тохиолдолд мессежээ 7 хоногийн өмнөөс ганц удаа цацах биш, сарын өмнөөс тодорхой давтамжтай, өөр өөр дизайн шийдэл, арга техник бүхий нэг утга агуулгатай мессежүүдийг илгээснээр амжилтанд хүрч болно.
Энд дурдагдсан 10 алдаагаар бидний алдаа дуусахгүй ч олон маркетерүүдэд нэгийг сануулж, олныг бодуулсан байх гэдэгт итгэж байна.

tsahim.net
Commentaires
Enregistrer un commentaire