Албан тушаал ахих боломж

Албан тушаал ахих боломж

1- Биеээ цаг үргэлж боловсруулж өөрийн ажлыг хурууны үзүүрээр л хийдэг болох
2- Ахиж дэвших хүсэлтэй байгаа албан тушаалдаа орох гэж байгаа мэт дотроо төсөөлж түүнийг ч бас хийж чадах бүх зүйлд суралц
3- Ажлын болон ажлын бус бүх зүйлд идэвхитэй байж өөрийгөө бусдаас илүү, сайн гэдгээ бусаддаа ч удирдлагадаа ч харуулах /Цаг үргэлж нэр хүндээ өсгөх, хадгалах хэрэгтэй/
4- Янз бүрийн аргаар Тушаал дэвших тулаанд ялах яг үнэндээ тийм ч хэцүү биш. Харин ялагдагсад болон бусад ажилчид нь таныг дэвшихэд хийж чадахад тань эргэлзэхээргүй байх л хамгийн хэцүү хэрэг. Энэ нь ирээдүйн суурь гэсэн үг, түүнийг л баттай ганхахгүйгээр бэлдэх хэрэгтэй /Илүү байх хэрэгтэй чадах юмаараа бүүр илүү байх хэрэгтэй/
5- Дээрх бүгдийг нийтэд нь базаад хэлье ХЭЗЭЭД БЭЛЭН БАЙ БОЛОМЖ ЗААВАЛ ИРНЭ

6- Аз таарах /Ховор тохиолдол гэхдээ 5-ийг хийсэн байх хэрэгтэй шүүүүүүүү /


Албан тушаал ахих саад

1- Шударга Өрсөлдөөн /Энэ бол танд байгаа чадвараас хамаарах тул хичээл зүтгэл, мэдлэг чадвартаа итгэ, хөгжүүл/
2- Шударга бус өрсөлдөөн / Танд мөнгө байхгүй юмуу тэгвэл яаж дэвших юм бэээ :-) За за танай байгууллагад тийм юм байхгүй байлгүй дээ Гэхдээ мөнгө хурааж, хадгалж л байгаарай хэзээ ч хэрэгтэй шүү /
3- Өмнө орсон хүн давуу эрхтэй / Туршлага байгаа л байх гэхдээ чадвар чухал энэ нийгэмд олон жил болсон ажилтан танаас элээсэн оймсоороо л илүү байгаадаа зөвхөн оймсоороо л:-) Болохгүй бол өдөр болгон оймсоо соль удалгүй л гүйцнэ хэхэ (Харин үүнийг Танай дарга мэдэх болов уу яах бол)
4- Бусад /яг үнэндээ хангалттай чадвартай олон залуус тушаал дэвшихгүй байгаад л байна үүнд олон л
шалтгаан байгаа/ энэ бүхнийг зохицуулах аргалах үнэндээ хэцүү байх нь бий гэхдээ ХЭЗЭЭД БЭЛЭН
БАЙ БОЛОМЖ ЗААВАЛ ИРНЭ.

Commentaires

Articles les plus consultés