Цагийг Зєв Захиран Зарцуулахуй.

- Гол нь "Цагаа зєв захиран зарцуулахуй" гэдэг юм байдаггvй. Харин "Єєрєє єєрийгєє зєв удирдахуй" гэсэн юм байдаг бєгєєд энэ нь урсан єнгєрєх цаг хугацааг єєрийн дайснаа биш харин vнэнч найз, хамтрагчаа болгоход гол тvлхvvр нь болж єгдєг юм.

- Хоногт ердєє 24-хєн цаг байдаг, хэнд ч ижилхэн. Тэгвэл яагаад та сэтгэл санаагаар унаж, уур бухимдлаар дvvрэн, хийх ажлынхаа урд сєхєрч, цаг нь болоход дуусгаж амждаггvй билээ? Магадгvй энэ нь та тэдгээр 24 цагийг хэрхэн vр єгєєжтэйгээр ашиглан єнгєрєєх талаар тааруухан мэддэгээс чинь болж байж болох юм.

- Хэрэв цагийг хэрхэн ухаалгаар ашиглан єнгєрєєх нь таны хувьд "асуудал" болоод байгаа бол, магадгvй та тэр єнгєрєн одох цаг хугацаа чинь хаашаа яваад байгааг сайн мэдэхгvй байж болох юм. Тэгвэл юуны ємнє, одоогийн байдлаар цагийг хэрхэн єнгєрєєж байгаагаа шинжилэх нь сайхан "эхний алхам" болох бизээ. Долоо хоногийн хугацаанд юу юу хийж цагийг хэрхэн єнгєрєєсєн талаараа, нэгд нэгэнгvй "шударгаар" тэмдэглэл хєтлєєд vз. Yр дvнгээ шинжилж vзээд та нэлээдгvй гайхах болно.

- Дараагийн алхам маань, "Долоо Хоногийн Цагийн Тєлєвлєгєє" гэсэн гарчигтай хэдэн хуудас цаас гарган нэлээд нарийвчилсан тєлєвлєгєєнvvдийг зохиох явдал юм. Хэрэв та нэг єдєрт долоон цаг унтана гэж тооцоолбол, цаана нь таньд юу хэрэгтэйгээ хийж гvйцэтгэхэд 119 цаг vлдэж байгааг олж харж болно. Энэ нь мэдээж хичээлд явах, идэж уух, тамирын дасгал хийх, нийгмийн vйл ажиллагаанд оролцох, хувийн эрvvл ахуй - ариун цэвэрийг сахих, суралцах, утасаар ярих, ТВ vзэх гэх мэт бvгдийг агуулна. Энэ бvхэнд зориулж 119 цагаа хэрхэн хувааж зарцуулах вэ гэдэгээ нарийвчлан тєлєвлє. Тэгээд наад тєлєвлєгєєгєє долоо хоногийн єдрvvдэд зохимжтойгоор тараан байрлуулах гээд vз. Энэ бvхэн нь танд "аль нь альнаасаа чухал болох" - эрэмбэний талаар vнэн бодитой ойлголтыг єгєх болно.

- Хэрэв дээрх зохиосон тєлєвлєгєєгєє биелvvлэхэд тань танд ямар нэгэн бэрхшээл, хvндрэл тохиолдож байгаа бол, ихэнх тохиолдолд тэр чинь, нэгэн алдартай "єєдгvй этгээд" -тэй учирснаас л болж байгаа вий. Тэр єєдгvй этгээд хаа сайгvй нуугдан таны алхам тутамд хєлнєєс чинь чангааж байх бєгєєд, тvvний нэрийг "АЖЛЫГ ХОЙШ НЬ ТАВИХУЙ" гэнэ. Энэ этгээд маш олон янзаар зvсээ хувиргаж чаддаг бєгєєд, тэдний заримаас нь дурдвал:

"Ганцхан єдєр ямар ялгаа байхав, маргааш л яг бvгдийг нь хийхээс.."

"За би ганц минут оройтоход яав л гэж, єєр хэн ч цагтаа очихгvй юм чинь.."

"Бусад хvvхдvvдийг хийгээд эхлэхээр нь л би даалгавараа хийж эхлэнэ.."

"Ахиад жоохон телевиз vзээдэхэе.."

Хоосон зайд єєрєє нэмэж бєглє: "______________________"

- Цагийг хэрхэн єнгєрєєх vйл ажиллагааныхаа эрэмбийг тогтоосныхоо дараа "YГYЙ" гэдэг энэ vгийг "уянгалаг сайхнаар" хэлж сурах хэрэгтэй болно. Yдэшлэг найр цэнгээний урилгын хариуд энэ сайхан vгийг хэллээ гээд та дахиж тиймэрхvv баярт уригдахгvй болчихгvй шvv дээ. "Аль нь альнаасаа vнэтэй вэ" гэдгийг тунгаан бод. Yvн дээрээ vндэслэн єєрийн гэсэн шийдвэрээ гаргаж чаддаг байх нь танд найз нарын чинь зvгээс асар том хvндэтгэлийг авчирах болно.

- Тєлєвлєсєн ажлаа дуусгахаар оролдож буй vедээ телефон (гар) утаснаасаа холхон бай. Yнэхээр л чухал юм бол тэр хvн чинь дараа нь тань руу дахиад залгах л болно.

- Долоо хоногийн тєлєвлєгєє зохиохдоо сар сарын календарыг мєн ашиглах. Улирал болгоны эхэнд нэг цаг гаргаад, чухал єдрvvдийг календарьтаа оруулж байх. Улиралын эхэнд багш нараасаа шалгалт, тест авах сар єдрийг асууж аваад (уул нь хамгийн эхний хичээл дээр энэ талаар яригддаг даа) календарьтаа тэмдэглэн оруулах хэрэгтэй. Ингээд тэр шалгалт, тест, реферат болгонд бэлдэхэд хэдий хэр хугацаа хэрэгтэйг тооцоол. Хэрвээ танд найман долоо хоногийн дараа єгєх ёстой тvvхийн реферат даалгавар байгаа бєгєєд, иймэрхvv даалгаварыг хийхэд ихэвчлэн дєрвєн долоо хоног шаардагддаг бол, та энэ рефератаа дараа долоо хоногоос хийж эхлэнэ гэж тооцоолох хэрэгтэй, - шаардлагатай дєрвєн долоо хоног дээрээ шивэхэд зориулж нэмэлт нэг, мєн юу ч тохиолдож мэднэ гээд дахин нэг нэмэлт долоо хоногийг нєєцлєєд, мєн даалгавараа хугацаанаас нь нэг долоо хоногийн ємнє дуусгана гэж тооцоолбол зохино.

- Энэ мэтээр ухаалгаар тєлєвлєж ажиллах аваас та авдагаасаа илvv дvнг нэг их "махарч" зvтгэлгvйгээр олоод авчих боломжтой болно. Тєлєвлєгєєгєє нарийн бєгєєд, алсын хараатай хийж, єєрєє єєртэйгээ шудрагаар тулж ажилласны vр дvнд та цаг хугацаандаа огт санаа зоволгvйгээр найзынхаа "тєрсєн єдєр"-т зочилж байх боломжтой болно.

- Долоо хоног болгон тєлєвлєгєє гаргаж, календараасаа чухал сар єдрvvдийг тvvндээ буулган авч байх.

- Єєрийн эрvvл мэнд, биеийн тамирын талаар санаа тавих цагийг тєлєвлєгєєндєє багтаахаа бvv мартаарай. Эрvvл биед саруул ухаан гэдэг шvv дээ. Ер нь 45 минут шургуу ажилласныхаа дараа 15 минут завсарлага авч заавал амарч байх хэрэгтэй. Гэхдээ єєрийгєє харж байх хэрэгтэй шvv! 15 минутаас их завсарлага чинь завсарлага биш болчихно шvv дээ!

- Дээрх зєвлєгєєнvvд маань таныг нэгмуу календарын боол болгох гэж байгаа мэт санагдаж болох юм. Хэрэв та цагийг нэлээн vрэн таран зарцуулдаг хvн бол энэ зєвлєгєєнvvд маань бvр онцгvй ч санагдаж болох юм. Гэхдээ л эдгээр нь таныг илvv их эрх чєлєєтэй бєгєєд vр бvтээлтэй байдал руу хєтлєх болно, яагаад гэвэл та удирдлаганд орсон (in control) гэсэн vг. Энэ бvгд нь "єєрийгєє хэрхэн удирдахуй" ухаан юм, учир нь та єєрийнхєє амьдралыг илvv vр дvнтэй зохицуулж байна.. Манай зєвлєгєєнvvдийг дагаснаараа та илvv их аз жаргалтай, илvv сэтгэл хангалуун, мєн илvv vр бvтээлтэй байх болно. Туршаад vз - танд таалагдах болно!
Сvvлчийн ганц зєвлєгєє: БУГУЙН ЦАГ ЗААВАЛ ЗYYЖ БАЙГААРАЙ!
http://www.asuult.net/timemanagement.php

Commentaires

Articles les plus consultés