Ясан авдар
Мөнгө ихтэй хүн зовдог юм гэнэ лээ
Мөдхөн дуусна гээд цуглуулдаг юм гэнэ лээ
Мөнхийн рашаан авна гэж хадгалдаг юм гэнэ лээ
Мөрийтэй тоглоод түүнийгээ алддаг юм гэнэ лээ
Мөнгөгүй хүн амар байдаг гэнэ лээ
Мөнгө буусан өдөр саятан болдог юм гэнэ лээ
Мөнгө буусаны маргааш явган жирийлгээд
Мөрөөрөө тэр ажлаа хийдэг юм гэнэ лээ
Төгрөг ихтэй хүн зовдог юм гэнэ лээ
Төмөр авдранд хийгээд цоожилдог юм гэнэ лээ
Ид нойрон дундаа хар даран зүүдэлж
Эвдэрхий авдраа хараад үсээ зулгаадаг гэнэ лээ
Төгрөг байхгүй хүн амар байдаг гэнэ лээ
Төсвөөс өгдөг цалингий нь сардаа нэг хүртээд
Төмөр сейфэнд хадгалсан ганцхан мянган төгрөгийг
Төмөрөө жолоочдоо өгөөд ямар их баярлаваа
Ясан авдартай мөнгө хэн болгонд байхгүй
Яаж ч төнхрөөд түүнийг хулгайлж чадахгүй
Яруухан үгээр түүнийг бүгдээрээ дуулмаар байна
Ямар ч үнэ өгөөд раживаар зарламаар байна
Арлын Япон бизнесмэн тонгойж байгаад авдаг
Ах Оросын мэргэжилтэн онгироож байгаад авдаг
Алс Европын нөхдүүд төнхөж байгаад авдаг
Амьний хэдэн шавь нар мөргөж байгаад авдаг
Ясан авдартай мөнгийг зөндөө өгдөг
Яам тамгын түшмэдүүд дандаа авдагӨгсөн авдар
хоосорохгүй улам өсдөг билээ ч
Авсан тэд нар харин хүүгээ төлдөг билүү?
Улсаас өгсөн гавъяа шагнал нэг байх
Улс хувьсгалын 80 жилийн тэмдэг байх
Угаасаа хүн бүрт бөөндөж өгсөн юм гэнэ лээ
Улам сайн ажиллаарай гэж шагнасан юм гэнэ лээ
Тэр минь юм үзээгүй амьтан, хөөрхий
Төр засагтаа баярласан юм гэнэ лээ
Төмөр тэмдэгээ сарын цалингаараа угаачихаад
Тор дүүрэн шилтэй үлдсэн юм гэнэ лээ
Төмөр авдар хэмжээтэй
Түмэн төгрөг л багтах байх
Түүнийг гамгүй зарцуулбал
Түргэн зарагдаад л дуусна
Ясан авдар хэмжээгүй
Яаж ч шавхаад яндашгүй
Яагаад ч тэр дундрахгүй
Ямар ч үнээр зармааргүй
Ясан авдар хоосон бол
Ямар ч булгаар яах юм бэ
Толгой байхгүй юм чинь
Малгайгаар ч яах юм бэ дээ
Нийтлэсэн өгүүллийг минь
Нэрийг нь засаад хэвлүүлчихэж
Хуудсаар нь авсан мөртлөө
Хуулахдаа зөндөө алдчихаж
Олны танил латин нэрийг ч
Олон удаа алдчихаж
Олсон сайхан үр дүнг минь
Минийх гээд хэвлэчихэж
Хийж дуусаагүй туршилтыг минь
Хэвэнд цутгаад биччихэж
Гарч дуусаагүй үр дүнгээр минь
Гадаадад очоод хамгаалчихаж
Суудлаа шүтдэг тэд нарт
Сандлын бүрээс л бэлэглэе
Ухааныг шүтдэг та нарт
Урамыг хайртай нь бэлэглэе
Төрийн сангийн зарц
Төрийн үйлчилгээний боол
Төсвийн байгууллагын гуйлагчин
Төслийн тайлангийн гүйцэтгэгч ээ !
Нөгөөдөр өгөх ёстой юм
Нөгөө тал шаардаад байна
Манай тал хоцорчихлоо
Маргааш өгөх ёстой юм
Тэрний талаар бичээд өг
Тэгвэл ар нь бат
Энэний талаар бичээд өг
Ингэвэл дараа нь түүз
Даан ч би мэдэхгүй юм
Дахиад би гуйхгүй
Сүртэй юм бэ дээ яасан
Сүүлийнх нь дөөшиг шүү
Гуйсаар байгаад хийлгэлээ
Гурван мянгыг л өглөө
Гуйлагчин төсвийн Цээеэ
Гуяаа алгадаад жирийвээ
Авсан мөнгө авгайн мөнгө
Ач хүүгийн цэцэрлэгийн мөнгө
Арын хашаанаас зээлсэн мөнгө
Архи авахад нийлсэн мөнгө
Аваачиж өгтөл авгай уурсана
Ачий чинь жүүсийг дийлэхгүй байна гэх
Атга гурил д яах ч үгүй байна гэх
Ам хамранд хүрэхгүй байна гэх
За яахав, тэгж л байдаг юм
Заримдаа зайлуул бухимдаж л байдаг юм
Залуу байсан бол аргалах юм сан
Залидаад нэг өнгөрөөх байсан юм
Ясан авдартай мөнгийг тэгж авдаггүй юм
Яриа хөөрөөн дунд сугалж авдаггүй юм
Яааруу сандруу тэгж сольж авдаггүй юм
Ямар ч үнээр болсон худалдаж авдаг юм
Миний мэдэх Монгол
Ухааныг торгонд ороодог юм
Мэддэггүйгээ мэддэггүй Монгол нь
Уландаа гишгээд өнгөрдөг юм
Ясан авдран дотор дүүрэн мөнгө байгаа
Яадаг ч байсан хамаагүй Монголдоо өгмөөр байна
Янагын халуун уруулаар сороод гардаггүй мөртлөө
Яс Цээеээ гээд мөрөн дээр алагдахад гардаг юм
Аргыг нь олоод онгойлговол маш амархан
Аршаан хүртэхийг хүсвэл солгой гараа тосдог юм
Зургаан оронтой үсгээр тэр авдар нээгддэг юм
Зургий нь та нар үзүүлбэл дэлгэсэн тэрлэг байдаг юм
“Монгол” гэсэн түлхүүрээр би онгойдог юм
Мянган мэргэдийн өмнө би тонгойдог юм
Ясан авдрын түлхүүр Миний Монгол
Ямар ч юмаар солишгүй Миний Монгол
Ясан авдараа бяцлаад мөнгөө өгнөө Монголдоо
Амжихгүй бол яахав сүнсээр дайгаад явуулнаа
Ясан авдрыг нь харин Бараан чулуутдаа булнаа
Хүн чулууны хонхороос тэнгэрт од харванаа
Биологийн ухааны доктор, ой судлаач Г.ЦЭДЭНДАШ

Commentaires
Enregistrer un commentaire