Мєнгєтэй холбоотой англи хэлний этгээд vг хэллэгээс

Аливаа хэлний хар ярианы хэлэнд хэлц vг, цээртэй vг хэллэг, этгээд буюу бvдvvлэг vг
хэллэг байдаг. Эдгээр vг хэллэг нь тухайн хэлнийхээ хэл зvйн дvрэмд захирагддаггvй бєгєєд бичгийн хэлэнд хэрэглэгддэггvй тул толь бичигт тайлбар нь тэр бvр байдаггvй.
Англи хэлний хар ярианы хэлэнд тvгээмэл хэрэглэгддэг мєнгєтэй холбоотой vг хэллэгээс авч vзье.

Мєнгєтэй хvний тухай

She's loaded.
Тэр эмэгтэй маш их мєнгєтэй.

He’s stinking rich.
Тэр мєнгєєр бялхаж байна.

My neighbor has struck it rich.
Манай хєрш гэнэт баяжчихсан.

Мєнгєтэй байх vеэ америкчууд иймэрхvv маягаар хэлдэг бол хоосорсон vедээ:
I can't afford it!
Би vvнийг авч дийлэхгvй.

Then John was broke but now I’m broke.
Тэр vед Жон модоо барьсан бол одоо би хоосроод байна.

I don’t have a penny to my name.
Надад сохор зоос ч алга.

don't have two pennies to rub together.
Цалин юунд ч хvрэлцэхгvй байна.
vгчилбэл: хооронд нь vрэх хоёр мєнгє надад алга.
They get paid peanuts.
Тэд маш бага цалинтай.
vгчилбэл: тэд самраар цалинждаг.

The business went bust.
Бизнес нь дампуурчихсан.

He lost his job.
Тэр ажилгvй болсон.

Last bill completely cleaned me out.
Сvvлийн тєлбєр намайг хоосруулчихлаа.

I blew my salary on a new hi-fi.
Цалингаа шинэ камерт vрчихлээ.

Харамч хvний тухай.

He never buys a round.
Тэр хэзээ ч, хэнийг ч даадаггvй.

He's really tight /cheap/.
Тэр аймаар нарийн.

She is stingy.
Тэр ёстой нарийндаа хатсан амьтан.

Bob is so greedy, he never gets enough.
Боб хэзээ ч ханана цадна гэж байдаггvй муухай шуналтай эр.

Vнэ єртєгний тухай.

That house's worth a fortune.
Бvх хєрєнгєєрєє энэ байшинг авна.

It costs an arm and a leg!
Маш vнэтэй юм аа!

He can make money but can’t keep it.
Тэр мєнгє олдог ч тvvнийгээ vрчихдэг.

It cost me a pretty penny to fix the car.
Машинаа засуулах гэж их мєнгє зарцуулсан.
I'm saving my money. It's going to cost me a pretty penny to go to Mongolia.
Монгол руу явахад их зардал гарах учир би мєнгєє хэмнэж байгаа.

Rosslyn дахь нэгэн жижиг дэлгvvрийг манай залуучууд “шулаачийн дэлгvvр” гэж этгээд vгээр нэрлэдэг юм билээ. Тvvнийг нь англи руу этгээд vгээр илэрхийлвэл:
That store is a real rip-off!
луйврын дэлгvvр болох байх.

Энэхvv хичээлээрээ та бvхнийг англи хэлнии vгсийн сангаа этгээд болон бvдvvлэг vг хэллэгээр баяжуулж, хэрэглэж яваарай гэж бичсэнгvй. Харин хvvхэд залуучуудын vг хэллэгт болон киноны баатруудын vг ярианд маш элбэг тохиолддог учир утга санаагий нь ойлгож аваасай гэх vvднээс бичлээ.

Ш.Наранчимэг
Даяар монгол

Commentaires

Articles les plus consultés