Зангиагаа хэрхэн зөв сонгон авах вэ?

Хэрхэн сайхан хувцаслах, зөв хувцаслах талаарх эрчүүдэд зориулсан зөвлөгөө байдаггүй учир энэ нийтлэлийг бичье гэж бодлоо.
Эрэгтэй хүмүүсийн зан ааш, нийгэмд эзлэх байр суурийг зангиагаар нь тодорхойлж болдог гэж ярьдаг. Үнэн эсэхийг баталж чадахгүй ч сайхан зохицсон зангиа өнгө төрхийг тань өөрчилж чадна гэдгийг харин баталж болох юм.

Юуны өмнө эр хүнд болгонд цулгай цэнхэр, улаан хүрэн, саарал гэсэн 3 өнгийн зангиа байх ёстой. Учир нь цагаан цамц дээр цулгай зангиаг өмсөх нь хэзээд классик төрхийг илтгэх бөгөөд хэзээд модноос гардаггүй. Түүнчлэн хар цулгай зангиаг худалдан авах нь өөртөө хийж буй үнэтэй хөрөнгө оруулалт болно гэж зөвлөе. Энэ нь ямар ч үед өмсөхөд тохиромжтой өдөр тутам, албан уулзалт, болзоо гэх мэт.

Стилл
Цулгай өнгөнүүд таныг маш цэмцгэр харагдуулах хийгээд материал сайтай, 100% торгоор хийгдсэн бол жинхэнэ тансаг дээд зэрэглэлийн харагдуулж чадна.

Харин та илүү загварлаг зүйлийг хайж байгаа бол хар, саарал өнгийг сонго. Гэхдээ цамцны өнгө нь ижил байх ёстой. Хар саарал зангиаг сонгохдоо хамгийн сайн чанартайгаас сонгохгүй бол зангидсан хойноо сүүдэр үүсгэж, чамин өнгө төрхийг эвддэг гэдгийг санаарай.

Бусдаас өөр байхыг хүсвэл
Хэрвээ та бусдаас ялгарахыг хүсвэл ягаан өнгийг сонго. Зарим хүмүүс чихэрний өнгөтэй зангианууд тэнэг харагдуулна гэж боддог ч костьюм, цамц, гутал зэрэг нь бүгд зохицсон бол ягаан, тод өнгөтэй зангиа таны зан чанарыг илтгэж, бусдаас өөр харагдуулж чадна.

Гэхдээ мэдээж тод өнгийн зангиа сонгохоос өмнө танд дээр дурдсан классик өнгийн зангианууд байх ёстой. Учир нь тод өнгийн зангиаг өдөр бүр зүүхэд тохиромжгүй, мөн модноос хурдан гарах магадлалтай.

Хээ
Хэрвээ танд цөөн төрлийн зангиа байдаг бол онцгой, хачин хээтэй зангиа худалдаж аваад хэрэггүй. Түүний оронд цулгуй зангианууд, мөн судалтай, диагональ судалтайнуудыг сонгох хэрэгтэй. Мэдээж эдгээрээс гадна өөр хээ хэлбэртэйг өөрийн ажил, зан аашинд тааруулан сонгож болно.

Мэдээж албан ёсны уулзалт дээр цэцэгтэй зангиа, хэн нэгний гашуудал дээр ягаан зангиа зүүх зохисгүй гэдэг нь тодорхой.
Мэдээж санхүүгийн нөхцөлдөө тааруулаад зангиагаа аль болох таны бүх костьюм, хувцас дээр зохицох эсэхийг нь харгалзаж үзсэний эцэст сонговол зүйтэй.

Хэзээ ч сонгож болохгүй зангиа
Хэзээ ч худалдан авж болохгүй зангиа бол хэт нарийн, мөн аррьс, савхин зангиа юм. Ковбой болохгоогүй л юм бол эдгээрийг бүү худалдан ав.
Цаашид зангиа худалдан авахдаа тоонд бус харин чанарт илүү анхаараарай.

Үнэ дагаж чанар
Үнэ бол мэдээж чанарыг нь илтгэх нэг үзүүлэлт. Зангиаг торгоор, даавуугаар ер нь юугаар ч хийсэн бай гарт барихад зөөлөн, уян байх ёстой. Гэхдээ хэт улцгар биш. Мөн үрчийсэн байж болохгүй.

Тухайн зангиа хамгийн сайн эсэхийг мэдэхийг хүсвэл шууд зүүгээд үз. Зангидаад дуусах үед зангиа доошоо шууд шулуун байх ёстой. Харин зангидсан хойно мушгирч, үрчийж, далийж байвал чанар муу гэсэн үг шүү.
цахим.нэт

Commentaires

Articles les plus consultés