Хэрхэн хувийн санхүүгээ оновчтой төлөвлөх вэ?

Ирээдүйнхээ төлөө төлөвлөгөө боловсруулахад хэзээ ч оройтдоггүй. Өөрийн санхүү төсөвөө төлөвлөж сурах ухаан нь бусдаас зээлэн авдаг илүү мөнгөө өөрөөсөө гаргах, мөнгөний хадгаламжтай болох ухаалаг зарцуулалт хийх зэрэг олон ач холбогдолтой. Эхлээд төлөвлөнө, бичнэ гэдэг төвөгтэй санагдах боловч зуршил болсны дараа харин ч таныг стрессгүй байлгах нөхцөл болно. Та мөнгө санхүүгийн асуудалдаа санаа зовохооргүй түвшинд хүрсэн байх болно.

Танд хэрэгтэй зүйлс

• Хадгаламжийн данс
• Тэмдэглэх цаас
• Тооны машин

1. Өөрийн зарлага бүрээ тэмдэглэ. Магадгүй зарлагуудаа ангилж болох юм. Хоол хүнс, энтертаймент, тээвэр гэх мэтчилэн.

2. Зарлагын жагсаалтаа сарын эцэст харж хаана хэмнэлт гаргаж болох талаар бодож үзээрэй. Сарынхаа орлогыг зарлагын ангилал бүрт хуваан хувилж үзээрэй.

3. Өөрөө өөртөө шударга байж, хэрэггүй зардлуудаа багасга. Зарлага бүрээ тэмдэглэхээр таны илүү хэрэглээ нь юу байна гэдэг нь тодорхой гарч ирнэ.

4. Хадгаламжийн дансандаа мөнгө хий. Өөрийн сар бүрийн орлогын 10% бүрийг хадгаламжиндаа хийгээрэй.

5. Шаардлагагүй тохиолдолд хадгаламжин дахь мөнгөө бүү хэрэглээрэй. Хугацаатай хадгаламжийн данс нээснээр дэмий зарлага гаргахаас сэргийлж чадна.

6. Санхүүгийн төлөвлөгөө тооцоо нь танийг баригдмал чөлөөтэй байхад тань саад болж байгаа мэт эхэндээ санагдах боловч 2 сар та хэрэгжүүлээд үзээрэй үр дүнг гайхах болно.

Хэрэглээгээ ангилж ангилсан хэрэглээндээ зориулан хадгаламж үүсгэх нь илүү ухаалаг зарцуулалт, хэмнэлтэнд хүргэнэ.

- Хүүхдүүдэдээ мөнгөний үнэ цэнийг эртнээс мэдрүүлэх
- Сэтгэлзүйн хувьд санхүүгийн асуудлыг хүндрүүлэхгүйгээр авч үзэх
- Хамгийн багадаа хоёр сарын турш бүх зарлага, орлогоо тэмдэглэх
- Та хэрэгжүүлж үзээрэй, хэрэгжүүлж үзсэнийхээ дараа л үр дүнг харах боломжтойг санаарай.
Ингээд Амжилт хүсье.
цахим.нэт

Commentaires

Articles les plus consultés