Бодох л үгс

- Улсын аж ахуй гэдэг бол бүгдээрээ идэхийг хүсдэг боловч хэн ч сав суулга угаахыг хүсдэггүй тийм аж ахуй юм. Вернер Финк

- Заан гэдэг бол засгийн газрын захиалгаар хийсэн хулганыг хэлдэг юм. Роберт Хайнлайн

- Тєлєвлєгєєт эдийн засаг гэдэг бол дээд зэргийн сахилга баттайгаар үрэн таран хийх явдал юм. Тєлєвлєгєєт эдийн засаг бол эдийн засгаас бусад бүх зүйлийг тєлєвлєж тооцоолсон байдаг. Кери Макуильямз

- Уналт гэдэг бол таны хєрш ажилгүй болохыг хэлнэ. Хямрал гэдэг бол нэмээд та ажилгүй болохыг хэлнэ. Гарри Трумен

- Уналт гэдэг бол бүсээ чангалахыг хэлнэ. Хямрал гэдэг бол ємдгүй болохыг хэлнэ. Борис Панкин

- Эдийн засаг гэдэг бол хязгааргүй хэрэгцээ шаардлагыг хязгаарлагдмал нєєцийн тусламжтайгаар хангах урлаг юм. Лоренс Питер

- Нэгэн үе эдийн засагчдаас “та нар тийм их ухаантай юм бол яагаад ийм ядуу байгаа юм бэ” гэж асуудаг байлаа. Єнєєдєр бид “та нар тєдий л их ухаантай биш юм байна. Тэгэхдээ яагаад та нар ийм их баян юм бэ” гэж асуух боллоо. Эдгар Фидлер

- Хувийн сектор гэдэг бол засгийн газрын хяналтанд байгаа эдийн засгийн нэг хэсэг юм. Улсын сектор гэдэг бол эдийн засгийн хэнд ч хянагддаггүй хэсэг нь юм. Жэймс Голдсмит

- Хүчтэй нь хүчгүйтэйгээ хуваадаг, ухаантай нь хүчтэйтэйгээ хуваадаг, засгийн газар нь бүгдтэй нь хуваадаг. “Жунглийн хууль”

Commentaires

  1. unalt gdg bol busee changalahiig helne, hymral gdg bol omdgui bolohiig helne uhaant tarhi heljee yaalt ch gui

    RépondreSupprimer

Enregistrer un commentaire

Articles les plus consultés